Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гурвалсан гэрээ байгууллаа

   Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Пүрэвлхагва аймгийн Цагдаагийн газрын дарга, Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд засаг захиргааны анхан шатны нэгж багуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гэрээг байгууллаа. Гэрээний хүрээнд нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн сургалт сурталчилгаа явуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог хангах, архидан согтуурах, нийгмийн сөрөг  үзэгдэлтэй тэмцэх, иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах юм.