Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Эрдэнийн чагнуурт” шилдэг эмч шалгаруулах арга хэмжээ боллоо

   Дэлхийн эмч нарын өдрийг манай улс 1991 оноос хойш тэмдэглэж эхэлсэн билээ. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах энэрэнгүй үйлсийн эзэд үе үеийн эмч нарын баярын хурал болон “Эрдэнийн чагнуурт” шилдэг эмч шалгаруулах арга хэмжээ өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Дэлхийн эмч нарын өдрийн баярын хуралд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар оролцож мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэж үг хэллээ. Мөн ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг болон бусад албаны хүмүүс оролцсон юм.  

    Орхон аймгийн 2019 оны “Эрдэнийн чагнуурт” шилдэг эмчээр аймгийн БОЭТ-ын Дотрын тасгийн эрхлэгч Жамъянгийн Туяа шалгаран шагналаа гардан авлаа. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим эмч эмнэлэгийн ажилтнуудад төрийн одон, медаль болон аймаг ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар гардуулан өгч эмч нартаа цаашдын ажилд нь амжилт хүслээ.