Жаргалант сумын зорилтод бүлгийн 5 өрхөд гэр олголоо

   Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жаргалантын хавар-2019” арга хэмжээ 04 дүгээр сарын 12-ны өдөр тус суманд боллоо. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарын хамт малын гоц халдварт шүлхий өвчний үеэр малаа алдсан болон зорилтод бүлгийн 5 өрхөд өргөө цагаан гэр олгож батламжийг гардууллаа.