Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтнуудын зөвлөгөөн боллоо

  Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн босгон дээр Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Зөвлөгөөнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар хүрэлцэн ирж зөвлөгөөнд оролцогч малчид, тариаланчид, хүнс үйлдвэрлэгчидэд хандан мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, аймгийн ХХААГ-ын дарга Г.Бат-Өлзий, ХХААХҮ-ийн яамны төлөөлөл, Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.