Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVII хуралдаан хуралдлаа

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVII хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар: 

1. Аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай 

1.1 Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай 

1.2 Аймгийн 2018 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай 

1.3 Аймгийн 2019 оны төсөв батлах тухай

1.4 Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай 

1.5 Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2019 онд баримтлах чиглэлийн тухай

1.6  Аймгийн ИТХ-ын байгууллагын 2018 онд хийсэн ажлын тайлан

2. Илтгэл, илтгэгчийг батлах тухай

3. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 

Аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдана.