Уруугаа харсан саванд юм хийх гээд байгаа нь л буруу байна

2015-03-07 00:00 Уншсан тоо: 24015
Үнэлгээ өгөх
(2 санал)

      Эрхэм “төрчин”-гүүд минь энэ ард түмэн чинь Оюутолгойгоос айгаад байгаадаа ч биш, Тавантолгойгоо тавиад туучихна гээд байгаадаа ч бус, Гацууртын ордыг “гаслан” болгочихно гэж эмээгээд буйдаа ч биш хамгийн гол нь “эгэлгүй” та нарын “эрдэм чадал”, эргээд хүлээх хариуцлага хоёрт чинь итгэл алдсандаа л байгаагаа харамлаж, баялгаа өмчлөх гээд байгаа юм шүү дээ. Ийм төртэй байхад мянган тонн алт, түмэн тонн баялаг байгаад ч цоорхой уут руу хийсэн будаа л болно яршиг цаашаа. Агаарт цацах алтны төлөө амин эрдэнэ усаа, өвгөдийнхөө төдийгүй өөрийнхөө шарилыг хадгалуулах газар шороогоо малтуулах эргүү ард түмэнг эндээс олно гэж бодож байгаа бол...Одоо болно. Монгол хүний уужуу зан, тэвчээртэй байдлыг “тэнэг” гэж хартлаа та нар мөн ч их ашиглалаа. Идлээ, уулаа...Гаргалаа, овооллоо. Эргээд харахад энэ дундаас нэг л үнэн тодорч байна. Ч.Сайханбилэг шиг ерөнхий сайдтай /эдийн засгаа сахилгажуулаагүй байж уул уурхайгаа хөдөлгөдөг/, З.Энхболд шиг УИХ-ын даргатай /ард түмний төлөөлөл атлаа ард түмнээсээ хууль “хулгайлж” баталдаг/ , Ц.Элбэгдорж шиг ерөнхийлөгчтэй /ардчилал гэж амаараа тургисаар ардчиллаа оршуулагчаар өөрөө тодорч буй/ төртэй байхад түмэн олон түмэн уурхайгаас ашиг горьдоод ч дэмий гэдгийг дэндүү сайн ухаарч байна, даанч сайн ойлгож байна. Угаасаа энд нэг л зүйл буруу байна. Уруугаа харчихсан саванд юм хийнэ гээд байгаа маань буруу байна...

         Танхай мэдээчин

590 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.