Уруугаа харсан саванд юм хийх гээд байгаа нь л буруу байна

2015-03-07 00:00 Уншсан тоо: 12350
Үнэлгээ өгөх
(2 санал)

      Эрхэм “төрчин”-гүүд минь энэ ард түмэн чинь Оюутолгойгоос айгаад байгаадаа ч биш, Тавантолгойгоо тавиад туучихна гээд байгаадаа ч бус, Гацууртын ордыг “гаслан” болгочихно гэж эмээгээд буйдаа ч биш хамгийн гол нь “эгэлгүй” та нарын “эрдэм чадал”, эргээд хүлээх хариуцлага хоёрт чинь итгэл алдсандаа л байгаагаа харамлаж, баялгаа өмчлөх гээд байгаа юм шүү дээ. Ийм төртэй байхад мянган тонн алт, түмэн тонн баялаг байгаад ч цоорхой уут руу хийсэн будаа л болно яршиг цаашаа. Агаарт цацах алтны төлөө амин эрдэнэ усаа, өвгөдийнхөө төдийгүй өөрийнхөө шарилыг хадгалуулах газар шороогоо малтуулах эргүү ард түмэнг эндээс олно гэж бодож байгаа бол...Одоо болно. Монгол хүний уужуу зан, тэвчээртэй байдлыг “тэнэг” гэж хартлаа та нар мөн ч их ашиглалаа. Идлээ, уулаа...Гаргалаа, овооллоо. Эргээд харахад энэ дундаас нэг л үнэн тодорч байна. Ч.Сайханбилэг шиг ерөнхий сайдтай /эдийн засгаа сахилгажуулаагүй байж уул уурхайгаа хөдөлгөдөг/, З.Энхболд шиг УИХ-ын даргатай /ард түмний төлөөлөл атлаа ард түмнээсээ хууль “хулгайлж” баталдаг/ , Ц.Элбэгдорж шиг ерөнхийлөгчтэй /ардчилал гэж амаараа тургисаар ардчиллаа оршуулагчаар өөрөө тодорч буй/ төртэй байхад түмэн олон түмэн уурхайгаас ашиг горьдоод ч дэмий гэдгийг дэндүү сайн ухаарч байна, даанч сайн ойлгож байна. Угаасаа энд нэг л зүйл буруу байна. Уруугаа харчихсан саванд юм хийнэ гээд байгаа маань буруу байна...

         Танхай мэдээчин

5 сэтгэгдэл

  • зочин 2016-01-31 04:38 Бичсэн: зочин

    Энэ ямар ч айдас ичгүүргүй болчихсон нь хөрөнгө оруулагчдын утсан хүүхэлдэ болсны шинж. Засаг төр гэж байхгүй болсон нь хэний гавъая билээ? Дахиж энэ нам болон хөрөнгө оруулагчдад үйлчлэгч том бизнесийн төлөөлөлд санал бүү өг сонгогч та!

  • Eronhiilogch 2015-05-09 12:29 Бичсэн: Eronhiilogch

    44 жил Монгол Улсыг удирдсан Юмжаагийн Цэдэнбал. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?
    Монголыг Үйлдвэржүүллэж чадсан.Хүнсний,Сүүний,Махны,Гутлын,Төмрийн, Чулууны,Нэхий,...гэх мэт Бас Монголын Хүн амыг бүгдийг бичиг үсэгтэй болгож чадсан.Монголыг Хятад Улсаас хамгаалж чадсан.Монголын газар доорхи баялагыг гадаадынхаар ухуулаагүй.Тэрээр Улсын төлөө,ард түмний төлөө бүх насаа зориулаад буруутсан хүн.
    Анхны ерөнхийлөгч П. Очирбат.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?_Бүх үйлдвэрүүдийг устгаж чадсан. Авилга, ажилгүйдэл,завхайрал, Гудамжны хүүхдүүдийг бий болгож,Хятадыг үй олноор нь орж ирэх суурийг тавьсан хүн.Бас Монголын баялаг алтыг ухаж гадаадын гар хөл болсон.Юмжаагийн Цэдэнбалын бүх одон медаль хурааж авсан.Ингэснийхээ төлөө 50сая төгрөгний буцалтгүй тусламж,орд харшаар шагнуулсан.
    Хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Хэдэн титэм үгнээс өөр гавьяагүй. Тэрээр сайн ч юм хийгээгүй,муу ч хийгээгүй.Тийм болохоор сайнаар ч, муугаар ч яригдахгүй.
    Гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж,Авилгийг цэцэглүүлсэн хүн.Хүүгийнхээ нэр нөлөөгөөр алтан загасны эмгэн болж байсан ээж нь хүүгээ шоронд оруулж байж жаахан намжсан.19 настай ажилгүй үеэл нь найз охиндоо 60 саяын үнэтэй машин бэлэглэж тансаглаж байсан.
    Дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Эхний сонгуулиар шударга байя гээд Гуравдахь ерөнхийлөгчөө шоронд хийсэн.Дараагийн сонгуулиар нь энэрэнгүй байя гээд сулалсан.Гэр бүлийн хүчирхийлэл улам ихсэж байгаа нь энэ хүний гавьяа.Өөрөөгөө л дэлхий даяар рекламдаж явдаг бас нэг гавьяатай. Дээрээ сууриа олохгүй байгаа юм чинь доороо яаж хөлөө олох вэ? Аль ч улс үндэстэн Нэгдүгээрт Улс орныхоо эрх ашгийг,дараа нь ард түмнийхээ эрх ашгийг, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг тавьдаг.200 гаруй жилийн өмнө батлагдсан Хууль цац нь өнөөдрийг хүртэл бараг өөрчлөлгүй. Манайд эрх ашиг нь эсрэгээр,Хууль цац нь тухайн эрх мэдэлтний эрх ашгийн тусын тулд цаг үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг.

  • Ганбаатар 2015-04-12 08:45 Бичсэн: Ганбаатар

    маш үнэн. Ямар ч баялаг байсан эдний үед гаргах нь хамгийн их харамсалтай л юм даа. юм болохгүй дээ.

  • yah gej songov 2015-04-04 08:29 Бичсэн: yah gej songov

    ene turiig ene mongoliig vgvi hiij chadaj bga ene erhem hulgsichdad hen haruitslaga tootsoh ve burhan uu bid vv gadniihan uu

  • зүрх судас 2015-03-25 07:32 Бичсэн: зүрх судас

    Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.