Монгол хүний үнэ цэнийн талаар Ерөнхийлөгчид илгээх захидал...

2016-03-11 00:00 Уншсан тоо: 3955
Үнэлгээ өгөх
(0 санал)

     Эрхэм Ерөнхийлөгч маань Монгол хүний үнэ цэнэ, амь насыг үнэхээр их хайрлах юм. Энэ хайр нь “нэн халуун” болсны улмаас хүний аминд онц хэрцийгээр хүрсэн, түмэн олны хөрөнгийг улаан цайм луйвардчихсан нөхдүүд хүртэл ял завшиж, ямар сайндаа л “алсны аз, алуулсны хохь”, “хулгайлсны зол, хусуулсны гарц” гэх хэлц хүртэл нийгэмд бий болох вэ дээ. Хоёр хүний аминд хүрчихсэн, хоёр хүүхдийн хоолой огтолчихсон гэмтнүүд ч мань хүний “их хайр”-ыг хүртээд “наран”-д жаргаж явааг үл өгүүлэн Ардчиллын “алтан хараацай”, ардчилсан нийгмийн “мөнгөн од”, “Азийн ардчиллын загалмайлсан эцэг” таниас хэдхэн зүйлийг баримт, “пакт”-тайгаар тодруулмаар байна.

   - 2012 оны 9-р сарын 3-нд хичээлээ тараад ээж, дүү хоёртойгоо хөтөлцөн алхаж, эрдмийн баярынхаа хөөр цэнгэлээр бялхаж явсан 12 настай бяцхан охины дээр барилгын бетон зуурмагийн хоолой унаж, амь насыг нь бүрэлгэсэн. Ирээдүйдээ тэмүүлж, энэ орны иргэн болсноороо бахархаж явсан охины амь насыг та хэрхэн үнэлсэн бэ? Энэ хэргийн буруутнууд ял шийтгэлээ эдэлсэн үү?

   - 2012 оны 4-р сарын 23-нд өдрийн 12.00 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн VI хорооны нутаг, 25-р эмийн сангийн урд явган хүний гарцаар, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлан гарч явсан 10 настай хүү автомашинд мөргүүлж амиа алдсан. Өмнө нь гэмт хэргийн учир ял эдэлж байгаад бас л таны өршөөлөөр суллагдсан “мундаг” захирал согтуудаа хичээлдээ явж асан хүүг дайрч чирэн, цуг явсан согтуу бүсгүй нь хөлөөрөө жийж, амьд үгүйг нь шалгаж байсан бичлэг хүртэл байсан. Энэ хэргийн гэмтэн одоо хаана явна? Хүүхдийг дайрч алчихаад тийрэх нь халаг авирлаж байсан тэр бүсгүйг олж тогтоосон уу?

 

   - 2012 оны 9-р сарын 17-ны өдөр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байгаа барилгаас төмөр унаж 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн. Олон нийтийг цочоож, нийгмийг тэр чигээр нь сэрээсэн эл хэргийн дараа таны журмын нөхөр, эрхэм “баатар” Бат-Үүл юу юу гэж мэдэгдэж байлаа даа? Хэлсэн үгэндээ хүрсэн үгүйг нь олон нийт бултаараа мэдэх хойно, нуршаад юу гэх вэ. Эрдмийн оргил руу тэмүүлж, ихийг бүтээх хүслээр жигүүрлэж явсан залуугийн амь насны үнэ цэнэ юу болсон бэ? Барилгын салбарын хариуцлага ядаж дээшилсэн үү? Түүнээс хойш хичнээн осол аваар болж, олон аавын хөвгүүд энэ салбар дээр амь тавьж, гэмтэж бэртэж байхад “Монгол хүний амь насны төлөө тэмцэгч” та яагаад хэлгүй, дүлий мэт байв аа?

   - 2014 оны 9-р сарын 10-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, таван буудлын ойролцоо 00-23 СЭҮ дугаартай Хөтөлийн цагдаагийн албаны машин 12 настай хүүхдийг дайрч амь насанд нь хүрсэн. Цуваагаа гүйцэх гэсэн өчүүхэн шалтгаанаар, дохио асаан, урсгал сөрж энэ хэргийг үйлдсэн цагдаа нар одоо хаана явна? Ямар хариуцлага хүлээв? Цуваанд орох гэсэн ялихгүй шалтгаанаар тусгай хэрэгслээ дуугарган хүний аминд хүрч байхад ирээдүй хойч маань хичээлдээ яарсан гэдэг шалтгаантай байж болохгүй юу?

 

   - 2014 оны 1-р сарын 7-нд мөн л “Тэнгис” кино театрын орчин “Макс” группын барилгаас дахин төмөр унаж 36 настай иргэний аминд хүрсэн. Талийгаач амиа алдах үедээ “3139 УБР” улсын дугаартай “Ланд круизер-200” маркийн авто машинтай явж байсныг бүгд одоо ч санаж байгаа. Энэ бол та болон таны үйлс зорилго нэгт хотын захирагч андын “ярьсан”-даа хүрсэн үгүйг тод харуулсан эмгэнэлт жишээ байв. Хэрвээ оюутан залуугийн үхлээс сургамж авч, хүн ардынхаа аюулгүй байдлыг хангая гэсэн сэн бол...  Ийм хэрэг давтагдахгүй байлаа.

   Олны нүдэн дээр, орон даяар шуугиулж өнгөрсөн энэ хэргийн мөрөөр ямар арга хэмжээ авагдсан бэ? Гэмтэнг хашрааж, гэмгүй, ажлаа хийж яваад үрэгдсний ар гэрт Монгол хүний амь насны үнэ цэнийг хэрхэн мэдрүүлсэн бэ? Та Монгол хүнээ үнэхээр хайрлаж, гэмтэнг хүртэл гэсгээлээс чөлөөлж энхрийлдэг атлаа гэмгүй номхон иргэдийнхээ нулимс, зовлонг яагаад үл хэрэгсээд байдаг юм бэ? Эцэст нь хэлэхэд энэ орны иргэд, Монголчууд энэ орондоо л, энэ хотдоо л хайрлагдахгүй юм бол... Өөр хаана эрхээ эдэлж, амь насаа үнэлүүлэх юм бэ? Бодож болгооно биз ээ. “Лидер” ерөнхийлөгч өө...

             Л.Срона

14 сэтгэгдэл

  • JohnnyFep 2017-08-23 02:03 Бичсэн: JohnnyFep

    best place buy levitra online
    buy levitra online
    buy levitra mastercard
    levitra online
    cheapest levitra super active oo

  • CharlesExalk 2017-08-22 15:35 Бичсэн: CharlesExalk

    when will generic viagra
    Buy Generic Viagra
    viagra pakistan price
    Buy Generic Viagra Online
    georgetown health insurance viagra

  • GeorgeWathy 2017-08-19 11:07 Бичсэн: GeorgeWathy

    cheap prices levitra
    levitra cost
    buy levitra cheap online
    buy levitra
    buy levitra toronto

  • GeorgeWathy 2017-08-19 09:37 Бичсэн: GeorgeWathy

    best website buy levitra
    levitra
    buy levitra online europe
    levitra
    levitra buy no prescription

  • Robertmox 2017-08-14 23:44 Бичсэн: Robertmox

    online video slots
    online roulette
    casino play for real money
    online roulette
    casino internet safe

  • Robertmox 2017-08-14 22:19 Бичсэн: Robertmox

    foxys bingo
    roulette online
    debit card casino gambling
    roulette online
    golden online casino

  • ThomasSnoms 2017-08-12 23:52 Бичсэн: ThomasSnoms

    gambling site best
    casino roulette on line
    highest casino bonus
    live online roulette us players
    allow card credit gambling online that

  • Martinmog 2017-08-12 00:15 Бичсэн: Martinmog

    can cut viagra pill
    viagra coupon
    taking levitra and viagra together
    Viagra Coupons
    half price viagra

  • Careycip 2017-08-10 14:48 Бичсэн: Careycip

    internet gambling in utah
    online casino slot games
    best way to cash out online casino
    download slot games android
    casino bonus march 2013

  • Robertrog 2017-08-09 23:11 Бичсэн: Robertrog

    buy generic cialis paypal
    order cialis
    cialis sale canada
    cialis online
    buy cialis super active

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.