Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

2014-10-22 00:00 Уншсан тоо: 58594
Үнэлгээ өгөх
(10 санал)

    Хэдийгээр Хятадын засгийн газар, гадаад хэргийн яам нууцлахыг хичээж, аль болох сөрөг мэдээлэл гаргахгүйг эрмэлзэж байгаа ч Тажикистаны өрөндөө алдсан газар нутгийн талаарх зарим мэдээлэл ил болж эхэллээ. Хятад улс Тажикистанаас авах өөрийн өрийн дээр өөр зарим нэг улсын өрийг худалдан авч, Душанбег шахалтад оруулсан талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дурьдаж байна.

   Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Хэдийгээр Монголын нөлөө бүхий нийтлэлч эрхмүүд, зарим нэг мэдээллийн сайтууд үүнийг үгүйсгэж, хятадын мэдээллийн хэрэгслээс татсан орчуулгаас иш татаж байгаа ч энэхүү мэдээллийг ОХУ болон өрнөдийн цөөнгүй улсын албан ёсны, баримт түшсэн мэдээлэл баталж байна. Ялангуяа мэдэлд нь байсан Тажикийн уг хязгаар нутгийн үүх түүх, эрдэс баялаг, стратегийн ач холбогдлыг андахгүй оросын мэдээлэл олон нийтийн эргэлзээнд тодорхой хариу барьлаа.

  Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ. Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон “савируулсан”-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.

   Хүн ам цөөтэй, хилийн хяналт олон жилийн хямралын дүнд үгүй болсон Горно-Бадахшанд одоо юу болж байгааг тодорхойлох эх сурвалж үнэндээ алга. Хичнээн хятад цэрэг, иргэн нэвтэрч ямар хэмжээний нутагт суурьшиж байгааг ч Душанбе мэдэж чадахгүй байна. Арга ч үгүй юм. Анх 1000 км хавтгай дөрвөлжин газар Хятадын талд эзэмшүүлнэ гэж Тажикистаны парламент баталсан ч Хятадын Засгийн газар дураараа шууд 50 хувиар нэмэгдүүлэн 1500 км хавтгай дөрвөлжин болгоход ямар ч сөрөг арга хэмжээ авч дөнгөөгүй Душанбег алдаж буй газар нутгаа хянана гэж горьдолтгүй. Тэд өдгөө хятадын засгийн газарт “эрхэлж”, “өөхөлсөн”-ийнхөө шанг хүртэж сууна.

   Хятадын шазруун түрэмгийллийн эсрэг ЗХУ унасан цагаас хойш буюу 20 гаруй жил дангаараа сөрөн зогссон Горно-Бадахшаны уугуул иргэдийн тэмцэл, асгаруулсан цус ийнхүү үнэгүйдлээ...

            С.СҮЛД

61 сэтгэгдэл

  • ogii 2014-10-27 01:06 Бичсэн: ogii

    ymar aimar ym be manai mongol.g ingewel yana

  • Зочин 2014-10-24 09:44 Бичсэн: Зочин

    Тажикистаны энэ хэсэг бараг зуун жилийн турш хилийн маргаантай байсан юм. Орос улс ард нь байсан, мөн олигтой шалтгаан гарахгүй байсан учраас л хятад биеэ барьж байсан. Орос укриан руу цөмөрч, кремийг авснаар энэ хэсэг дэх нөлөөллөө хятадын талд алдсан. Хятад кремийн сөргөлдөөнд оросын талд зогссоноор уг хэсгийг авах эрхийг оросоос олж авсан гэхэд болно. Укрианы зөрчил орос, нато хоёрыг зөрчилдүүлж байх хооронд хятад угийн зальжин зангаараа тун цэвэрхэн ажиллаа. Үнэндээ орос, барууны сөргөлдөөн хятад, АНУ-д ашигтай байгаа. Тэд л уг зөрчилдөөнөөс ашиг олж байна. Ирак зэрэг лалын улс руу цөмөрсөн АНУ одоо хятадын буруушааж үг хэлэх ямар ч эрхгүй. Кремийг түрэмгийлсэн орос ч яг ийм байдалд орсон. Үүүнээс өчнөөн чухал ажил байхад энэ хэсэг уулархаг хязгаар дэлхийн их гүрнүүдэд ямар хэрэгтэй гэж. Тиймээс аль болох аядуу тайван, хууль ёсны мэт харагдуулж, шударга ёс нэхэх иргэд, олон улсын шахалтаас зайлсхийхэд л анхаарлаа хандуулж байгаа. Одоо хятад цаашлаад лалын ертөнцийн баялаг руу сарвайна. тийм түшицийг энд бий болгочихлоо

  • asd 2014-10-24 06:03 Бичсэн: asd

    sdfsdf

  • Bat 2014-10-24 05:22 Бичсэн: Bat

    Manai ulsiig iim zamaar avh gej bgaa goridoltgui shuu uchir ne manaihan avch chaddag ch uguj chaddgui unjuu uls shdee china and japanaaa hahaha

  • жирийн иргэн 2014-10-24 04:35 Бичсэн: жирийн иргэн

    арай ч дээ болимоор юм

  • жирийн иргэн 2014-10-24 04:35 Бичсэн: жирийн иргэн

    арай ч дээ болимоор юм

  • Батик 2014-10-24 01:00 Бичсэн: Батик

    ХАА явсан газраа хятад жоом 2г бяц гишгэж бай гэж

  • Зочинмаа 2014-10-23 16:42 Бичсэн: Зочинмаа

    удахгүй японууд өрөндөө манай нутгииг тэр чигээр нь авна.

  • HURLEE 2014-10-23 10:17 Бичсэн: HURLEE

    ЭРҮҮЛ ХҮНИЙ САНААНД БАГТАМГҮЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА. BBC -ГЭЭР 2 ОРНЫ ХИЛИЙН КОМИСС ХУРАЛДАЖ БАЙГАА ГЭЖ ГАРЧ БАЙНА. ӨНӨӨ ҮЕД ӨР ТӨЛБӨРИЙГ ШИЙДДЭГ БАЙГУУЛЛАГА ПАРИС ХОТНОО БАЙДАГ ЮМ. ХЭРВЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТОДОРХОЙ ХУВИЙГ НЬ ЧӨЛӨӨЛӨӨД ХУГАЦААГ НЬ СУНГАХ ДҮРЭМТЭЙ ЮМ АА

  • Mongolian 2014-10-22 17:18 Бичсэн: Mongolian

    Yag vnendee Tom gurnvvdiin muu muuhaig tom site uudada barag tawidaggui yum yagaad gevel ter medeelliin heregslvvdd ni gar hul bolson bdag ba baruunii orniihond haryalagddag yum erun bol vnen medeelel BBC ORT, THT, Poccea gaarch gargahgui ldee tehdee tajikstan uls gazar nutgaa vvrd aldsan gedgee bvren dvvren oilgoj bga bh

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.