Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

2014-10-22 00:00 Уншсан тоо: 61647
Үнэлгээ өгөх
(10 санал)

    Хэдийгээр Хятадын засгийн газар, гадаад хэргийн яам нууцлахыг хичээж, аль болох сөрөг мэдээлэл гаргахгүйг эрмэлзэж байгаа ч Тажикистаны өрөндөө алдсан газар нутгийн талаарх зарим мэдээлэл ил болж эхэллээ. Хятад улс Тажикистанаас авах өөрийн өрийн дээр өөр зарим нэг улсын өрийг худалдан авч, Душанбег шахалтад оруулсан талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дурьдаж байна.

   Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Хэдийгээр Монголын нөлөө бүхий нийтлэлч эрхмүүд, зарим нэг мэдээллийн сайтууд үүнийг үгүйсгэж, хятадын мэдээллийн хэрэгслээс татсан орчуулгаас иш татаж байгаа ч энэхүү мэдээллийг ОХУ болон өрнөдийн цөөнгүй улсын албан ёсны, баримт түшсэн мэдээлэл баталж байна. Ялангуяа мэдэлд нь байсан Тажикийн уг хязгаар нутгийн үүх түүх, эрдэс баялаг, стратегийн ач холбогдлыг андахгүй оросын мэдээлэл олон нийтийн эргэлзээнд тодорхой хариу барьлаа.

  Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ. Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон “савируулсан”-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.

   Хүн ам цөөтэй, хилийн хяналт олон жилийн хямралын дүнд үгүй болсон Горно-Бадахшанд одоо юу болж байгааг тодорхойлох эх сурвалж үнэндээ алга. Хичнээн хятад цэрэг, иргэн нэвтэрч ямар хэмжээний нутагт суурьшиж байгааг ч Душанбе мэдэж чадахгүй байна. Арга ч үгүй юм. Анх 1000 км хавтгай дөрвөлжин газар Хятадын талд эзэмшүүлнэ гэж Тажикистаны парламент баталсан ч Хятадын Засгийн газар дураараа шууд 50 хувиар нэмэгдүүлэн 1500 км хавтгай дөрвөлжин болгоход ямар ч сөрөг арга хэмжээ авч дөнгөөгүй Душанбег алдаж буй газар нутгаа хянана гэж горьдолтгүй. Тэд өдгөө хятадын засгийн газарт “эрхэлж”, “өөхөлсөн”-ийнхөө шанг хүртэж сууна.

   Хятадын шазруун түрэмгийллийн эсрэг ЗХУ унасан цагаас хойш буюу 20 гаруй жил дангаараа сөрөн зогссон Горно-Бадахшаны уугуул иргэдийн тэмцэл, асгаруулсан цус ийнхүү үнэгүйдлээ...

            С.СҮЛД

61 сэтгэгдэл

  • ДААНЧ ДЭЭ 2014-11-24 03:06 Бичсэн: ДААНЧ ДЭЭ

    САНЛААРАА ОРОСЫН НЭГ ХЭСЭГ БОЛЧОХМООР ЮМ ДЭЛХИЙН 2 ДАЙНЫ ХҮНД БЭРЭХИЙГ ОРОСТОЙ ХАМТ ТУУЛСАН УЛС ШҮҮ ДЭЭ

  • 0000 2014-11-24 03:03 Бичсэн: 0000

    МОНГОЛЫН ТӨР ӨНӨӨДӨР ЦАГААЧ ХЯТАД ИРГЭДИЙН ХУВИД ХАТУУХАН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЦАГ БОЛСОН ХЯТАДААС БИД ЗӨВХӨН ЖЭНХЭН ХОЛЦГҮЙ МОНГОЛ ЦУСТАЙ ӨВАР МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ Л ОРУУЛАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ
    ЮМ

  • элбэгээ 2014-11-21 08:04 Бичсэн: элбэгээ

    ардчиллын 24 жилд хужаатай ойртлоо, Ардчилал гээд орилоод байёан нөхдүүд бүгд баяжлаа төрд гарлаа. Бид эх орондоо гадуурхагдаж байна

  • tsus 2014-11-18 13:34 Бичсэн: tsus

    76 n pizdaa baahan bond nertei ur tavichaad deer n dahiad hyatadaas buun ur zeel avlaa neg l udur chingis samurai bondiin chin uriig bid hudaldaad avchlaa l geh baih.

  • tsus 2014-11-18 13:34 Бичсэн: tsus

    76 n pizdaa baahan bond nertei ur tavichaad deer n dahiad hyatadaas buun ur zeel avlaa neg l udur chingis samurai bondiin chin uriig bid hudaldaad avchlaa l geh baih.

  • mongolhuu 2014-11-18 12:38 Бичсэн: mongolhuu

    Manai 76 ma l yu bodoj baigaa bol.hilee 8 gazar setelj neej ogoh geed huulia batalchihsan.deer ni chuluunbat zorigt gej 2 urwagch hitad bank oruulj ireh geed hunees haraat amidarsan ni deer gesen yum yariood ichih ch ugui suuj baidag yaandaa Mongolchuud min......

  • mongol 2014-11-18 09:18 Бичсэн: mongol

    hamgiin argatai ni hujaa

  • lhagva 2014-11-13 00:10 Бичсэн: lhagva

    Araas ni udahgui manai uls gazar nutgaa ugnu duu uunii ard hedhen baychuud bga

  • Mongol hun 2014-11-12 12:17 Бичсэн: Mongol hun

    umhii hujaagaar ene Mongol min duurlee yah gej hujaa zolbinguudiig oruulj irj ajlaar hangaad baigaa yum be hujaagiin tejeej barahgui zolbin gulugnuudiig tejeej amidralyg ni zalguuldag tejeevriin baaz suuri ni bolood duuslaa uursdiin Mongolchuuddaa ugduggui munguu hujaa nart bur guij avchraad uguh yum aa yamar uchrtai yum be novsh yum daa urd hilee burmusun haah heregtei

  • teneguudee 2014-11-12 09:19 Бичсэн: teneguudee

    manaih ali hediin asar ih mungu avahaar bolchihson bn.unnig zogsoo.esvel 3 n sayuulaa zuliin gol boloh tsag aisui.huurhii uvurmongolchuud hyatadiin tsereg orj irehed amia horoltsgooj baisan yum bilee

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.