Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

2014-10-22 00:00 Уншсан тоо: 58593
Үнэлгээ өгөх
(10 санал)

    Хэдийгээр Хятадын засгийн газар, гадаад хэргийн яам нууцлахыг хичээж, аль болох сөрөг мэдээлэл гаргахгүйг эрмэлзэж байгаа ч Тажикистаны өрөндөө алдсан газар нутгийн талаарх зарим мэдээлэл ил болж эхэллээ. Хятад улс Тажикистанаас авах өөрийн өрийн дээр өөр зарим нэг улсын өрийг худалдан авч, Душанбег шахалтад оруулсан талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дурьдаж байна.

   Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Хэдийгээр Монголын нөлөө бүхий нийтлэлч эрхмүүд, зарим нэг мэдээллийн сайтууд үүнийг үгүйсгэж, хятадын мэдээллийн хэрэгслээс татсан орчуулгаас иш татаж байгаа ч энэхүү мэдээллийг ОХУ болон өрнөдийн цөөнгүй улсын албан ёсны, баримт түшсэн мэдээлэл баталж байна. Ялангуяа мэдэлд нь байсан Тажикийн уг хязгаар нутгийн үүх түүх, эрдэс баялаг, стратегийн ач холбогдлыг андахгүй оросын мэдээлэл олон нийтийн эргэлзээнд тодорхой хариу барьлаа.

  Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ. Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон “савируулсан”-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.

   Хүн ам цөөтэй, хилийн хяналт олон жилийн хямралын дүнд үгүй болсон Горно-Бадахшанд одоо юу болж байгааг тодорхойлох эх сурвалж үнэндээ алга. Хичнээн хятад цэрэг, иргэн нэвтэрч ямар хэмжээний нутагт суурьшиж байгааг ч Душанбе мэдэж чадахгүй байна. Арга ч үгүй юм. Анх 1000 км хавтгай дөрвөлжин газар Хятадын талд эзэмшүүлнэ гэж Тажикистаны парламент баталсан ч Хятадын Засгийн газар дураараа шууд 50 хувиар нэмэгдүүлэн 1500 км хавтгай дөрвөлжин болгоход ямар ч сөрөг арга хэмжээ авч дөнгөөгүй Душанбег алдаж буй газар нутгаа хянана гэж горьдолтгүй. Тэд өдгөө хятадын засгийн газарт “эрхэлж”, “өөхөлсөн”-ийнхөө шанг хүртэж сууна.

   Хятадын шазруун түрэмгийллийн эсрэг ЗХУ унасан цагаас хойш буюу 20 гаруй жил дангаараа сөрөн зогссон Горно-Бадахшаны уугуул иргэдийн тэмцэл, асгаруулсан цус ийнхүү үнэгүйдлээ...

            С.СҮЛД

61 сэтгэгдэл

  • зочин 2014-11-29 10:56 Бичсэн: зочин

    энэ хоёр хөршийн талыг барьсан юм бичиж буй хүмүүсийг шалгах хэрэгтэй ямар санаа бодолтой ийм суртал хйигээд байгааг, зорилготой л байх. манйа өсвөр насныхны толгойг бохирдуулах муу санаа агуулж байна. Үүнийг чинь хүүхдүүд их уншиж байгаа сүүлдээ тусгаар тогтнолдоо эргэлздэг болчихно шүү дээ. Лалруудаа

  • зочин 2014-11-28 15:15 Бичсэн: зочин

    Одоо Сайханбилэг хя адаас зээл авна гээд яриад бгаа. Дараа нь дааж давшгүй өрөнд орох бийдээ.

  • зочин 2014-11-28 15:15 Бичсэн: зочин

    Одоо Сайханбилэг хя адаас зээл авна гээд яриад бгаа. Дараа нь дааж давшгүй өрөнд орох бийдээ.

  • сайн бод 2014-11-28 08:58 Бичсэн: сайн бод

    Хятад хятад гээл үзэж чадахгүй юм 200 гаруй жил манжийн дарлалд 70 жил Оросын дарлалд харин байсныгаа мартчихсан юмуу энэ бол үнэн түүх 1930 с _1939 оны хооронд манай улсыг османий дээрэмчид баруун хилээр ойрхон ойрхон буу барин манайх руу шунан дайрч байлаа 1939 онд Япончууд халхын голоор яаж дайн хийн эцэг өвгөдийг маань буудаж байлаа үүнийг яагаад ярьж чадахгүй байдаг юм болоо бид ч бараг л манж зантай болчихсон манж цустай болчихсон хүмүүс дээ 300д мянган монголчууд 2 00гариу жил манжийн хааны дарлалд уусч дуусаж байсан гээл бодчих доо

  • монгооол  хүн 2014-11-28 08:35 Бичсэн: монгооол хүн

    За за тэр османууд юу ч болж бай юугаа ч өгч бай манайд хамаагүй бид л харин болж байвал барав

  • тэнэг 2014-11-28 01:39 Бичсэн: тэнэг

    1500 км квадрат гэдэг бол хааш хаашаа 39 км гэсэн үг. тал газар нутаг гээд л шаах юм. Улаанбаатрын 1/4-д бүхэл бүтэн тэр улс амьдардаггүй биз дээ.

  • Sudlaach 2014-11-27 12:38 Бичсэн: Sudlaach

    Энд юм л болвол хятадыг муулсан хүмүүс байна даа хятадад ямар ч буруу байхгүй манай толгой дээр байдаг хүмүүс өөрсдөө хятадад очиж долгинож өр зээл тавьж байгаа шүү дээ!!!

  • mira 2014-11-27 03:26 Бичсэн: mira

    aa ya ya ur tavibal tolj l tarna mulguu hun l songoj dee alttai bj teruugeree l tolno biz

  • Hun 2014-11-27 03:24 Бичсэн: Hun

    2014-11-24 03:06 Бичсэн: ДААНЧ ДЭЭ, Танд хэлье. Битгий хуцаад бай!!!!!!!! Оростой нэгдмээр юм, гэлүү?! Чи өөрөө орос уруу цагаачил! За юу!!!! Тэнэг новш вэ!!!!!!

  • kkkkk 2014-11-27 02:17 Бичсэн: kkkkk

    Turd baigaa luivarchidaa ta nart Munguu vreh bolomj baihgvi shvv...vhne shvv...iim yum hiivel...

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.