Хятадууд өрөндөө Тажикистаны газар нутгийн 45 хувийг авч байж салах нь

2014-10-22 00:00 Уншсан тоо: 58592
Үнэлгээ өгөх
(10 санал)

    Хэдийгээр Хятадын засгийн газар, гадаад хэргийн яам нууцлахыг хичээж, аль болох сөрөг мэдээлэл гаргахгүйг эрмэлзэж байгаа ч Тажикистаны өрөндөө алдсан газар нутгийн талаарх зарим мэдээлэл ил болж эхэллээ. Хятад улс Тажикистанаас авах өөрийн өрийн дээр өөр зарим нэг улсын өрийг худалдан авч, Душанбег шахалтад оруулсан талаар ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд дурьдаж байна.

   Тажикистаны засгийн газар Памирын нуруунд байрладаг Горно-Бадахшан /Уулархаг Бадахшан/-аас 1500 гаруй км нутгийг Бээжингийн мэдэлд шилжүүлжээ. Одоо өрөндөө авсан уг нутагт хятадын цэргүүд орж, уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх, уул уурхайн бүс чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Хэдийгээр Монголын нөлөө бүхий нийтлэлч эрхмүүд, зарим нэг мэдээллийн сайтууд үүнийг үгүйсгэж, хятадын мэдээллийн хэрэгслээс татсан орчуулгаас иш татаж байгаа ч энэхүү мэдээллийг ОХУ болон өрнөдийн цөөнгүй улсын албан ёсны, баримт түшсэн мэдээлэл баталж байна. Ялангуяа мэдэлд нь байсан Тажикийн уг хязгаар нутгийн үүх түүх, эрдэс баялаг, стратегийн ач холбогдлыг андахгүй оросын мэдээлэл олон нийтийн эргэлзээнд тодорхой хариу барьлаа.

  Хятад зөвхөн энэ 1500 км газраар тогтохгүй, Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өөртөө нэгтгэхээр нэлээд эртнээс, янз бүрийн түрэмгий аргаар оролдож ирсэн юм. Уг өөртөө засах бүс нь Тажикистаны нийт газар нутгийн 45 хувийг эзэлдэг ч хүн амынх нь дөнгөж 2 хувь нь оршин суудаг аж. Иймээс ч хилийн хамгаалалт бараг байхгүй, эзэнгүй нутагт хятадын иргэд олноороо орж ирэн суурьших замаар түрэмгийлэл эхэлжээ. Ялангуяа алтны нөөцтэй Мургаб тосгоны орчмыг авахаар улайран зүтгэж байсан нь нууц биш. Одоо харин Бээжингийн засгийн газрын мэдэлд Тажикийн яг энэ хэсэг өөрөө ороод ирлээ. Хятадын ил болон далд өнгөлзлөгийн гайгаар Тажикистан Горно-Бадахшаны өөртөө засах мужийг 2010, 2012 онд тус тус алдахаа дөхжээ. Бадахшаны албан бус тэргүүн, зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Толиб Аёмбеков энэ онуудад Душанбегийн засгийн газрын эсрэг босч хэд хэдэн удаагийн цуст тулаан хийж байсан юм. Үүний цаана Бээжингийн засгийн газар байсныг Тажикистаны тагнуулын газар тогтоосон. Үүнийхээ хариуд сөрөг тагнуулын албаны дарга нь гудамжинд буудуулан амиа алдсан билээ. Очир алмаз, алт болон бусад газрын баялагтай Горно-Бадахшаныг өөрийн болгох үйл ажиллагаагаа Хятадын тал дөнгөж эхэлж байгаа нь энэ. Үүндээ Тажикистаны төлж чадахгүй нь хэдийнээ ойлгомжтой болсон гадаад өрийн 50-аас илүү хувийг эзэмшиж байгаагаа ашиглах нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Тажикууд олон улсын санхүүгийн байгууллагуудын анхааруулгийг үл хэрэгсэн гадаад өрийнхөө хэмжээг нэмж, эдийн засгаа зөвхөн өнөөдрөөс тооцон “савируулсан”-ныхаа горыг ийн амсч байна гэсэн үг. Тажикистаны засгийн газар нутаг тасалж өгч байгаатай холбогдуулан Хятад хилээ нээгээд байгаа юм.

   Хүн ам цөөтэй, хилийн хяналт олон жилийн хямралын дүнд үгүй болсон Горно-Бадахшанд одоо юу болж байгааг тодорхойлох эх сурвалж үнэндээ алга. Хичнээн хятад цэрэг, иргэн нэвтэрч ямар хэмжээний нутагт суурьшиж байгааг ч Душанбе мэдэж чадахгүй байна. Арга ч үгүй юм. Анх 1000 км хавтгай дөрвөлжин газар Хятадын талд эзэмшүүлнэ гэж Тажикистаны парламент баталсан ч Хятадын Засгийн газар дураараа шууд 50 хувиар нэмэгдүүлэн 1500 км хавтгай дөрвөлжин болгоход ямар ч сөрөг арга хэмжээ авч дөнгөөгүй Душанбег алдаж буй газар нутгаа хянана гэж горьдолтгүй. Тэд өдгөө хятадын засгийн газарт “эрхэлж”, “өөхөлсөн”-ийнхөө шанг хүртэж сууна.

   Хятадын шазруун түрэмгийллийн эсрэг ЗХУ унасан цагаас хойш буюу 20 гаруй жил дангаараа сөрөн зогссон Горно-Бадахшаны уугуул иргэдийн тэмцэл, асгаруулсан цус ийнхүү үнэгүйдлээ...

            С.СҮЛД

61 сэтгэгдэл

  • Ded 2015-11-04 02:09 Бичсэн: Ded

    Gorno Badakhshan gej ali haant Oros Manjaas bulaaj avsan huuchin Xingjiang-ii neg heseg baisan gej Taiwanii zasgiin gazar uzdeg muj l daa. Odoogoor ug nutag Tajikistanii nutag ch golchlon Kyrgyzuud amidardag ondor uuliin bus.

  • ЗОЧИН 2015-10-24 10:32 Бичсэн: ЗОЧИН

    МУУ ШҮҮ

  • иргэн 2015-06-08 22:30 Бичсэн: иргэн

    Киргизстан биш шvv таджикистан. 2 еер улс. аймаар юм болж байгаа гэсээн. Зевхен енеедрее бодсоны гай байхдаа. Маргааш гэж едер байдаг гэдгийг мартсан байна

  • hovd 2015-06-08 13:08 Бичсэн: hovd

    Bid bichih yaahav dee. Naad malnuud chine er n sanaa zovdgiimuu . medej b gaa yum bgaamuudaa har sdanbuud

  • erka 2015-06-08 10:55 Бичсэн: erka

    neg hunii zasaglal iim l ayultai dauu hun garch irwel iim l ym bolno ylanguya jijighen ulsad ih ayultai manaih zasaglal tugs bish ch tiim muu bs bish

  • Зочин 2015-06-08 08:15 Бичсэн: Зочин

    Бодит байдал яг ийм. ТТ г явуулж өрөө дарж эхлэхгүй бол 17 оноос бид өрөө төлж эхэлнэ. Үгүй бол өрийн дарамтанд орж улс дампуурна шүү дээ. Тэгвэл хэн Монголын өрийг дарах чадалтай вэ. Хядад Герман мэтийн улсууд. Яагаад ТТ г гацаагаад байна вэ гэвэл эдгээр улсуудын захиалга байвал яах вэ. Өрийг дарчихаад газар нутаг л авна шүү дээ. Тэгвэл бид баялаг бүхий нутгаа зүгээр л үнэгүй алдана. Аймаар шүү!!!!!

  • зочин 2015-03-22 08:12 Бичсэн: зочин

    Удахгүй манайд ийм зүйл болно шүү. Ер нь бол Тамсагийн нефть олборлож байгаа газар бол ийм болчихоод байгаа шүү. Орчин үед газрын гүн рүү ухдаг өрөмнөөс гадна хажуу тийш ухдаг өрөм бий болсон. Хилийн цаанаас Тамсагийн нефтийг газар доогуур зөөвөрөлөж байгаа гэхэд эргэлзэх зүйл алга. Боомтоор гаргаж байгаа нь зөвхөн халхавч байхгүй юу. Та нар Америк-Мексикийн хил дээр газар доогуур хар тамхи бусад зүйл оруулж гаргадаг өчнөөн хонгил илрүүлсэн тухай мэдээлэл гарч байгааг харсан байх. Уул нь улсын хил, усан хил, агаарын хил, газрын хэвлийн хил гэж байгаад ямар байгуулллага хамгаалахыг манай хуулинд заагаад өгсөн байдаг. Агаарын хилийг АДХЦ, бусдыг нь хилийн цэрэг хамгаална. Газрын хэвлийн хилийг ХЦ яаж хамгаалаад байгаа нь тодорхойгүй. Үүнд санаа тавьж байгаа албан тушаалтан нэгээхэн ч үгүй.Арга ч үгүй дээ улс орныг, хүчний байгууллагуудыг хүчгүй болгох бодлогыг манай улс төрчид сайн хийж чадаж байна дөө.

  • mongol 2015-01-28 20:18 Бичсэн: mongol

    Ardchilalin altan haraatsai bish ard tvmnee zarsan archaagvi pizdaag l bid songojdee zarah morooroo oorsdin ehner hvvhdee zarahgvi uls oron udam sudar vvh tvvhiig min hvrtel zaraj idheer shiidejdee hooloond n hor hiigeed alchih yumsan hvvrnvvdiig

  • fb 2014-11-29 11:27 Бичсэн: fb

    daraagiinh ni mongol bolchood ch bga yum biluu.hen medlee.ali taliig ni bariad omoorood bgaag bi oilgosongui

  • zochin 2014-11-29 11:24 Бичсэн: zochin

    Manaih ur zeel avahaarguigeer garah bolomj baisanch Altanhuyg metiin gulugnuud eniig ugui hiisen. Saihanbileg bol ugaasaa erunhii said bolohoor beltgegdej baisan hun. Bas ur zeel gej mongoliig ulam bur urund oruulaad Altanhuyg shig hudalaa ogtsorson nereer garaad l alga bolchihno. Mongolchuud bidniig ene ardchilsan nam nertei Elbegdorj hyatadiin buunii nohoigoor ahluulsan hulgaichuud ugui hiihendee.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.