"Өвдөл зүүлэг орчлонд Монголын цаг ирнэ, мөдхөн..."

2014-07-14 00:00 Уншсан тоо: 944
Үнэлгээ өгөх
(1 санал)

Ураг гаднаас ирсэн өлөн хав сүүл агсаж
Улбаат төрийн голомт руу хөл өргөн сарьж байна
Урсах цагийн саалтад орон зай хулгайлж
Улгүй худлыг хөллөн сарьсан хоншоороо атируулж байна
Соёмбот баганийн суурийг иржгэр шүдээрээ хөрөөдөж
Совинт дээдсийн сургаалийг хэвтэр дороо гатчиж байна
Сариу гажуу төрхөө санаан цаанаа нууж
Соёот чонын удмыг шүлс, ялгадсаараа тавлаж байна
Хавтай өвгөдийн үрсийг хавчиг үүрэгтэн болгох гэж
Хаан Чингисийн хөргийг хатавч, хаалгандаа хадах гэж
Халх Монголын түүхээр жорлонгийн цаас хийх гэж
Харь бодлоо исгэгчид ямар их яарна вэ...
Бүү горьд,
Бүтэн заяат зоны хар сүлд босох цагт
Бүлээн буй тулганд ширмэн дөл цорволзох мөчид
Бүлтэлзэж байгаа нүдэнд нь чонын хийморь очтоно
Бөртөн цөвдөл хорвоод Монголын эрин эхэлнэ
Битгий давар,
Өөдөө оноолт түмний морьны хөл чангарах цагт
Өр зүрхний ховдолд нь улаан цус буцлах мөчид
Өмөлзөж байгаа уруулд нь гашуун инээд тодорно
Өвдөл зүүлэг орчлонд Монголын цаг ирнэ, мөдхөн...
Срона. 2014.06.30

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.