Ханддорж ван "-Бөндгөр үрээсээ салах ч дүүрчээ , Бүтэн улстайгаа байхад болно доо..."

2015-07-13 00:00 Уншсан тоо: 1137
Үнэлгээ өгөх
(0 санал)

"Хөх толботон танаа" цуврал...

   Харгисаар хөнөөгдсөн балчир үрийнхээ толгойг ганзаглаж Бээжингээс мордохдоо:-...Бөндгөр үрээсээ салах ч дүүрчээ Бүтэн улстайгаа байхад болно доо... гэсэн Ханд ван Монголынхоо хил алхуут морьноосоо бууж, газар сөгдөн шороо үнэрлэж:-...Омог бардам аавын хөвгүүд минь, Жанчхүүгийн даваанаас нааш Халхын нутагт шаахайны мөр бүү гарга. Үеийн үедээ санаж яв...хэмээн доголон нулимстай шүд зууж байсан түүхтэй. Хайрт үрээ хятадуудын гарт алдсан эцгийн зүрхэнд ч эх орон нь илүү жин дарж байсан учраас л тэр хилэн, харуусал хоёроо цээжин цаанаа шатаасаар энэ хүрсэн буйзаа.

   Хятад хүнд далд хорон бодол байхад Монгол хүнд түүнийг давах саруул цэх ухаан байжээ. Домогт эх оронч Ханддорж ванг Богдын ордны найраас гараад явж байхад нь Сэлбэ голын эрэг дээр нүдийг бүлт цохиж хөнөөсөн байсан гэдэг. Монголын үе үеийн эх орончдын учир битүүлэг үхэл, ул мөргүй аллагын цаана хэн байв? Үүнээс ямар хонжоо хүлээв? Магадгүй энэ бүгдийн хариу өнөөдөр тодорч байж мэдэх бус уу.

   Омог бардам аавын хөвгүүд минь, элэнц дээдэс маань энхрий үрээ хүртэл дэнчинд нь тавьсан эрх чөлөө, тусгаар тогтнолыг бид идэх хоолоор солих юм гэж үү...

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.