"Манлай баатар Дамдинсүрэн"

2014-07-14 00:00 Уншсан тоо: 916
Үнэлгээ өгөх
(1 санал)

"Хөх толботон танаа" цуврал...

  ..."Хятад цэрэгтэй тулалдахад ер хэцүүгүй л дээ. Гэм нь хүний олноороо түрж бүсэлчихгээд байдаг юм" хэмээн гурван замын байлдааны дараа өгүүлж асан Манлай баатар Дамдинсүрэн "Чин И-гийн хойчийг сайжруулах бичиг"-ээр улсаа худалдаж магадгүй байгаа шанзав Бадамдорж тэргүүтний тухай сонсоод туйлаас бухимдсан гэдэг. Тэрбээр Богд хаанд "Хятадын эзэнт эрхийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол эр, морь хоёр буй цагт хар цэргийг өмнөд хилээрээ алхуулахгүй байхыг би батлая...гэж бичиглэж байв. Орчин үеийн иж бүрэн зэвсэгтэй 30000 хар цэргийн өөдөөс гурван мянга хүрэхтэй үгүйтэй цахиур буу, нум сум барьсан малчин эрсийг оройлон мордоод ялан дийлж байсан баатрууд чадах зүйлээ чадах л байсан буйзаа. Монголын төрийг үгүйсгэсэн Хиагтын гэрээнд оролцож байхдаа Манлай баатар ..."-Олон Монгол эрсийн цусаар гагнасан тусгаар тогтнолыг ингэж арилжиж таарахгүй" гээд сэлмээ агсаж байв...

  Дамдинсүрэн гэмингийн шоронд хоригдож ахуйдаа "-Эндээс би амьд гардаг л юм бол Маймаа хотоос Бээжин хүртэлх газар шороонд шаахайны мөр үлдээхгүй дээ" хэмээн шүд зууж байсан гэдэг. Гэвч энэ домогт эр Хятадуудын шоронд амь эрсдсэн билээ. Үхэхдээ ч тэрбээр Монгол хүний эр зориг, цог хийморийг гайхуулж, харгис дайсны зүрхэнд цус хуруулан босоогоороо нөхцсөн юм. Түүний энэ омог бардам үхлийг харсан, сонссон хятадын цэргийн эрхтэнүүд үнэнхүү сандчин үймж, эрүүдэлт, байцаалтыг цөөнгүй хоногоор зогсоож байсан баримт бий.

  Ийм л цөс ихтэй, эрх чөлөөнд дуртай Монголын хөвгүүдээс айхдаа Хятадууд хил дээрээ дардан зам тавих бус бат хэрэм босгож байсан шаргал түүхийн үнэн буй...Үр хойчис нь үхэхдээ бүү хэл амьддаа харийн өмнө өвдөг бохирч байгаа нь өвгөдийн ясыг өндөлзүүлж байгаа нь гарцаагүй...

1 сэтгэгдэл

  • HaroSquace 2017-11-30 01:04 Бичсэн: HaroSquace

    Propecia Online Without A Prescription Buy Fluconazole Online India Prank Call Fake Viagra Prescription cheap levitra canada Viagra Giapponese Farmacia Viagra Forum

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.