Өвөр Монголчууд эх хэлээ өмгөөлөн гудамжинд монголоор дуулжээ

2018-02-02 00:00 Уншсан тоо: 765
Үнэлгээ өгөх
(0 санал)

  Монголын мэдээллийн суваг бүрээр тарган жагсагчдын “жүжигчилсэн” үзүүлбэрийг үзүүлж байх хооронд өвөр Монголд Хөх нуурын монголчууд монгол хэл, соёлыг зориудаар бүдэгрүүлж байгааг эсэргүүцэж, гудамжинд монгол хэлээр дуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. Өвөр Монголчуудын нүүдлийн уламжлалт мал аж ахуйг хашаалж, бэлчээрийг нь уурхайн эдэлбэр, тариалан болгосноор үгүй хийж эхэлсэн. Хотын гудамжинд хаягуудыг монгол бичгээр бичдэг байсныг хятад үсгээр давхар хаяглуулдаг болгож, яваандаа монгол бичиг дагавар-тайлбар хэлбэр рүү шилжиж байгаа.

   Монгол сурагчдад хятад хэлээр хичээл оруулж, үйлчилгээний салбаруудад зөвхөн хятад хэлийг голлодог болсноор уугуул монголын нутагт монгол хэл мартагдаж мэдэх нөхцөл үүсээд байгаа юм. Иймээс өвөр Монголчууд монгол хэлээ өмөөрөн ийм өвөрмөц тэмцлийн хэлбэрийг сонгосон байна. Тусгаар тогтносон ар Монголын ахан дүүс нь хөнжил дотроо хөлөө жийлцэж байх энэ мөчид тэд Монголоо өмөөрөн боссон нь үнэхээр огшмоор бөгөөд бас ичмээр үзэгдэл байлаа.

    С.ӨНӨР

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.