"Зика" вирусээс болж жирэмслэлтийг нэг жилээр хойшлуулна

2016-01-25 00:00 Уншсан тоо: 1332
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Шумуулаар тархан халдварладаг "Зика" вирусээс болж Колумб, Венесуэль, Ямайк, Эл-Сальвадор улсын эрүүл мэндийн байгууллагууд эмэгтэйчүүдийг жирэмслэхээ нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулахыг анхааруулж эхэлжээ. Энэ хугацаанд уг вирусын тархалт хумигдана, эсвэл дархлаа тогтоох ямар нэг арга олдоно гэж үзэж байгаа аж. Шумуул хазсанаас болж халдварладаг энэ вирусын улмаас урагт өөрчлөлт орж, уураг тархины хөгжилгүй, гавлын яс нь жижгэрч төрдөг юм байна. Шинжилгээгээр эдгээр орнуудын 4000 орчим бие давхар эхэд тус вирусын халдвар илэрчээ.

    АНУ болон европын орнууд иргэдээ дээрх халдвар тархсан бүс нутагт зорчихгүй байхыг анхааруулж байгаа аж. Латин Америкийн зарим эрүүл мэндийн салбарын эрдэмтэд энэ вирусыг зохиомол, мутацид оруулж гаргаж авсан гаж үзэж байгаагаа нуухгүй байна.

 С.Сүлд

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.