Истанбул хотноо халдлага гарч жуулчид амиа алдлаа

2016-01-14 00:00 Уншсан тоо: 1723
Үнэлгээ өгөх
(0 санал)

     Туркийн нийслэл Истамбул хотын жуулчид хамгийн их төвлөрдөг Султанахмет талбайд энэ сарын 12-ны өдөр амиа золиослогч халдлага үйлдснээр 11 хүн амь үрэгдэж, 14 хүн хүнд хөнгөн гэмтэж бэртжээ. Халдлагад Германы 9, Перу улсын 1 иргэн амь үрэгдсэн байна. Амиа золиослогчийг ДНК-ийн шинжилгээгээр хэн болохыг нь тогтоожээ. Халдлага үйлдэгч 1988 онд төрсөн сири гаралтай нэгэн байсан аж. Туркийн хууль хүчнийхэн энэхүү халдлагад “Исламын улс” бүлэглэлийг буруутгаж байна. Өмнөх иймэрхүү халдлага бүрт салан тусгаарлагч курдууд бурууддаг байсан бол энэ удаад Турк өөр дайсантай болжээ. Гэвч халдлагын хариуцлагаа бахдалтайгаар хүлээдэг, зарладаг “Исламын улс” бүлэглэл энэ удаад ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа нь тоймчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

С.СҮЛД

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.