МСНЭ-ийн 17-р хуралдаан эхэллээ

2018-02-08 00:00 Уншсан тоо: 222
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар Их хурал Нийслэлийн иргэний танхимд дөнгөж сая нээлтээ хийлээ. Энэ хурал хэдийгээр 9 цагаас зарлагдсан байсан боловч товлогдсон хугацаандаа төлөөлөгчдийн ирц бүрдээгүйн улмаас цаг гаруйгаар хоцорч үйл ажиллагаагаа эхлүүллээ. 1000 гаруй идэвхтэй гишүүдээсээ 305-д нь мандат олгосон энэ хурал МСНЭ-ийн Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон томилох үндсэн зорилготой.

   Хурлын сургаар эхэлсэн дуулиан шуугиан нэлээд газар авч, өрсөлдөгчид аливаа сонгуулиас дутахгүйгээр бие бие рүүгээ чамгүй “чулуу” нүүлгэлцсэн. Тиймээс ч МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээж хэлсэн үгэндээ "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сонгуульд улстөрийн бохир технологи орж ирж байгаад харамсаж байна" гэж онцолсон биз ээ. МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох энэхүү хурал нэлээд халуун уур амьсгал дунд өрнөх төлөвтэй байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.