О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэсэнгүй

2018-01-20 00:00 Уншсан тоо: 716
Үнэлгээ өгөх
(0 санал)

     Улсын Дээд шүүх өчигдөр буюу 19-ний өдөр хуралдаж, МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинэ намын дарга буюу О.Баасанхүүг бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргалаа. Эрдэнэт хотоос УИХ-д сонгогдож, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийн тоог нэгээр нэмэхэд “ганц дайчин ганцаардахгүйн” үүрэг гүйцэтгэсэн О.Баасанхүү Н.Энхбаяр даргатай МАХН-аас өрх тусгаарлаж, намын хурлыг төрийн ордонд зохион байгуулан нэг хэсэг бужигнуулаад авсан. Асар их хэл ам дагуулсан МАХН-ын тэрхүү хуралдааны шийдвэрийн хүчин төгөлдөр эсэхийг тогтоох Дээд шүүхийн шийдвэр эцэслэж, түүнийг МАХН-ын даргаар бүртгэсэнгүй. Намын дүрэм ч хуучнаараа үлдлээ.

    МАХН ийнхүү УИХ дахь ганц суудал, ганц гишүүнээсээ бүрмөсөн салах замдаа орж байх шиг байна. Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон ч “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дээр эсрэг байр суурь илэрхийлж сонгогчдынхоо бухимдлыг багагүй төрүүлээд авсан О.Баасанхүү гишүүнийг Шүүхэд очиход МАХН-ын гишүүд халдаж, нэлээд үймээн дэгдээсэн сураг бас дуулдаж байна.

             Н.ӨНӨР

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.