“1000 машины зогсоол”-ыг чөлөөллөө

2018-01-03 00:00 Уншсан тоо: 391
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Баянгол дүүргийн 4-р хороо, Төмөр замын вокзалын хажууд байрлалтай “1000 машины зогсоол”-ыг өнөөдөр нүүлгэн шилжүүлж, талбайг чөлөөллөө. Энэ зогсоол нь ямар нэг албан ёсны зөвшөөрөлгүй байжээ. Хэдийгээр зогсоолыг чөлөөлөх шийдвэр гарсан ч тус газар үйлчилгээ эрхлэгчид удаа дараа эсэргүүцэл илэрхийлэн машины худалдаагаа үргэлжлүүлсээр байсан юм. Иймээс өнөөдөр газрын алба, цагдаагийн албан хаагчид хамтран газар чөлөөлөх ажиллагааг явууллаа. Эхлээд цагаан хоолойгоор хууль журмын дагуу газар чөлөөлөхийг хэд дахин сануулсан ч үйл ажиллагаа явуулдаг иргэд хэрэгсээгүй учир албадлагын арга хэмжээг авч эхэлсэн. Энэ нь “1000 машины зогсоол”-д худалдаа эрхэлдэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч шуугиан дэгдээсэн юм.

   Тус газар арилжаа эрхлэгчид цахим орчинд бичлэг оруулж, олон нийтээс дэмжлэг хүссэн ч хүмүүсийн байр суурь хуваагдмал байлаа. Машины тохитой зах хотын гадна бариад өгчихсөн байхад нийслэлд замын ачаалал нэмэн нэмэн ил задгай машин худалдаалах нь буруу гэх олонхийн санал давамгайлах хандлагатай байв. Газрын албанаас цаашид ил задгай зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэхийг зогсоож, талбай чөлөөлөх ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ энэ үеэр албан ёсоор мэдэгдэж байсан юм.

    Н.СҮЛД

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.