2016 оны “Дүнжингарав”-аар 16 хүүхэд хүнд хөнгөн гэмтэж байв

2017-03-03 00:00 Уншсан тоо: 1999
Үнэлгээ өгөх
(0 санал)

    “Дүнжингарав” хурдан морины хаврын уралдааныг 2008 оноос эхлэн хаврын тэргүүн сард зохион байгуулсаар ирсэн. Хэдийгээр өвөл, хаврын морин уралдааныг хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд эсэргүүцсээр байгаа ч 2016 оны Хөдөлмөрийн сайдын тушаалыг зөрчин энэ онд ч мөн товлогдоод байна. Тодруулбал “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ амралтын өдрүүдэд буюу 3-р сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутаг, Цагаан хөтөлд болохоор зарлагджээ. НҮБ-аас хүйтний улиралд хүүхдээр морь унуулахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт оруулж, Хөдөлмөрийн сайд 2016 оны 2-р сарын 8-ны А/36 тоот тушаалаараа баталгаажуулсан ч Монголын уяачид үл хэрэгсэх нь тодорхой болов. Өнгөрсөн жил “Дүнжингарав”-т 900 гаруй морь уралдаж, 16 хүүхэд мориноосоо унаж хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, хоёр хүүхэд шилбэний ясаа хугалуулан эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлснийг хаврын морин уралдаан зохион байгуулагчид санаж байгаа л гэж найдахаас даа.

9 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.