Эрдэнэтийн төлөөлөл Л.Цог хаана очиж тогтох бол?

2016-05-04 00:00 Уншсан тоо: 1391
Үнэлгээ өгөх
(0 санал)

   МАХН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарч, ирэх долоо хоногоос хуучин бууриа эргэн МАН-даа элсэнэ гэсэн дуулиантай зэрэгцэн 2012 оны сонгуулиар Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Л.Цог мөн л МАХН-аас гарч, Н.Энхбаяраас нүүр буруулж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Г.Уянга гишүүний даргалж буй “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-д элсч байгаа аж. Зөвхөн элсээд ч зогсохгүй тус намын даргын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Л.Цог гишүүн хэд дэх намаа сольж байгааг одоо тоолоход ч бэрх болж байх шиг. Гэхдээ тухайн хүний туйлбаргүй үзэл бодлоос илүүтэй бүтэн нэг аймаг-хотын иргэдийг төлөөлж төр түшилцэхээр мордчихоод эргэж хараагүй өөдгүй гэмээр үйлдэл нь хаана ч очсон нэрнийх нь “чимэг” болох нь гарцаагүй. Огт үзэгддэггүй Л.Цогийг сонгосондоо Эрдэнэтчүүд лавтайяа дөрвөн жил харууслаа. Энэ харамсал ирэх сонгуулиар аль газрынх байх бол?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.