Улаанбурханаар дөрвөн хүүхэд энджээ

2016-05-02 00:00 Уншсан тоо: 2013
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Улаанбурхан өвчнөөр өнгөрөгч долоо хоногт зөвхөн ХӨСҮТ дээр дөрвөн хүүхэд эндсэн харамсалтай мэдээ байна. Өнгөрсөн шөнө буюу 5-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө зургаан сартай хүү энэ өвчний улмаас өөд болж, эцэг эхээ хагацлын зовлонд орхижээ. Аав, ээжүүд, эмээ, өвөө нарын түгшүүр, эмзэглэл хэрээс хэтэрч, цөхөрсөндөө чадах ядах бүхнээ хийж, эмч, сувилагч, ер нь цагаан өмсгөлтэй хүн бүрт тал засч, ямар нэг арга хэмжээ авч өгөхийг гуйн гүйлдэж байгаа аж. Улаанбурханаар эндэж байгаа хүүхдийн тоо, нөхцөл байдлыг зөвхөн нийслэлийн хэмжээнд, тухайлбал ХӨСҮТ дээрх нөхцөлд тулгуурлан мэдээлж, иргэдийг тайвшируулахыг оролдож байгаа нь дэндүү өрөөсгөл байгааг хөдөө орон нутгийн иргэд хэлж байна. Аймгуудад, тэр тусмаа сумын эмнэлэгт улаанбурханаар хүүхэд эндэх явдал цөөн биш байгаа талаар эцэг, эхчүүд мэдээлсээр байгаа юм. Улаанбурхан өвчин орон даяар газар авч, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой заналхийлж байхад худлаа мэдээлэл тараах, баригдаад ашиглалтад ороогүй эмнэлгийн тасаг, хонгилын зураг тавьж, “улаанбурхан эдгэсэн, эмнэлэг суларсан” хэмээн тохуурхаж байгаад олон хүн бухимдалтай байгаагаа илэрхийлж байлаа.

      Н.ЧИНЗОРИГ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.