“Нарантуул”-ын гал санаатай үйлдэл байсан уу?

2016-04-29 00:00 Уншсан тоо: 1141
Үнэлгээ өгөх
(0 санал)

     “Нарантуул” зах дээр удаа дараа гарсан гал түймрийн асуудлаар Ш.Сайхансамбуугийн цахимд хийсэн мэдэгдэл-хардлага үнэний хувьтай болж таарав. 3-р сард шөнийн 03.00 цагийн үед гарсан гал үүрийн 05.00 цаг орчим хүртэл үргэлжилж, тус худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг олон хүнийг хохироосон. Уг галын дүгнэлт өнөө хэр гараагүй байгаа. Гэтэл “Нарантуул” ОУХТ дээр дахин галын аюул тохиолдох дөхсөн байна. Тодруулбал өмнөх галын үеэр шатсан барилгын оронд дахин барьж ашиглалтад оруулсан шинэ обьект дээр дахин гал гарсныг газар авахуулалгүй шуурхай унтраажээ. Галын аюулыг таслан зогсоогоод зогсохгүй гал тавьсан этгээдийг үйлдэл дээр нь барьсан байна. Тус худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн шинэ барилгын дөрвөн давхарын ачаа зөөдөг цахилгаан шатанд гал тавьж байсныг камерийн хяналтаар илрүүлэн баримтжуулж, үйлдлийг нь газар дээр нь таслан зогсоосон аж. Энэ үйл явдал энэ сарын 15-ний өдөр болсон бөгөөд гал тавигч этгээд Цагдан хорих 461-р ангид саатуулагдах явцдаа хэргээ хүлээж, одоо Цагдаагийн байгууллага хэргийг эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна.

1 сэтгэгдэл

  • GenaZep 2017-06-23 00:42 Бичсэн: GenaZep

    viagra rezeptfrei turkei

    viagra online

    buy generic viagra

    viagra australian customs

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.