Монголын ард түмэндээ илгээх сэтгэлийн минь үг...

2015-03-21 00:00 Уншсан тоо: 64860
Үнэлгээ өгөх
(19 санал)

  ... Намайг Идэрийн Золзаяа гэдэг. Энэ бол миний нийт Монголчууддаа илгээж буй захидал, миний сэтгэлийн үг... Би аав, ээжийн байдаг л нэг охин. Одоо бол Монгол түмний эс ширхэг, жирийн нэг бүсгүй. Гэхдээ би нялх балчиртаа оношлогдсон зүрхний хүнд өвчтэй. Хүүхэд гаргахгүй заалттай, 30 хүртлэх насны хэмжээстэй. Гэхдээ 200 сая төгрөгтэй бол Солонгост хагалгаанд ороод хүн шиг хүн болох сайн мэдээ саяхан сонссон... Би Монголын эгэл жирийн бүх л хүүхдүүдийн адил ээж, аавынхаа халуун алган дээр дэгэж дэрвэж хүүхэд насаа үдсэн. Жаргахдаа жаргаж, зовохдоо зовж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж амьдралынхаа 27 жилийг ардаа орхижээ... Нэг бодоход асар удаан, нөгөө санахад дэндүү ахархан мэт байсан энэ он жилүүд ээжийн минь хувьд миний амьдралын төлөө тэмцсэн, миний хувьд жаргаж амжихын төлөө тэмүүлсэн тийм л цаг хугацаа байв. Би тавгийн чихэр хуурайлж, хацар, хувцасны энгэрээ шокалад болгодог асан эрх хонгор насандаа дэндүү хайртай. Яагаад гэвэл... Тэр үед би энэ аймшигт өвчний тухай огт мэддэггүй байсан. Гэхдээ... Ээж минь наслах насыг нь цаанаас нь хэмжээд өгчихсөн бяцхан дэггүй охиноо харах бүртээ хэрхэн дотроо өмөрдөг байсан бол гэж бодохоор нулимс хоолойд тордог. Хэрэг тариад очих бүрт минь таны нүүрэнд тодордог үгээр илэрхийлж боломгүй гуниг, харцнаас тань гэрэлтдэг гүн бодролыг охин тань тайлж уншиж чаддаггүй байжээ... Уучлаарай ээж минь. Тээж төрүүлсэн, тэнчээлж өдий хүргэсэн таныхаа ачийг охин чинь яаж хариулахаа мэдэхгүй л явна. Тандаа зээг тань тэврүүлж, таныхаа үргэлжлэл болж ихийн их хайрыг тань өвлөх хувь дутсандаа охин чинь дандаа харамсдаг...

    Гэр цэвэрлэж байгаад би ээжийнхээ тэмдэглэлийн дэвтэрийг нуусан газраас нь санаандгүй олоод уншчихаж билээ...  Тэндээс би ээжийнхээ тэр гуниг, бодролыг бүрэн дүүрэн тайлж уншсан...Тиймээ би ээжийнхээ үргэлжлэл болж өнгөт орчлон дээр олон олон үрсийн төлөө сэтгэлээ шатааж амьдармаар байна. Миний хувьд үхэлтэй эвлэрсэн, үнэнтэй нүүр тулсан өдрүүд ар араасаа шилж дарж байгаа ч... Би амьдармаар байна. Үүнээс өмнө би дэндүү амиа бодож явжээ. Хэмжиж өгсөн тэр хэдэн насанд нь жаргаад авья л гэж эндүүрч явж... Одоо харин... Миний төлөө бүхнээ зориулсан, бүр зүрхээ хүртэл донор болгоё гээд явж байсан ээжийнхээ төлөө, тэр их хайр, зүтгэлийг нь үргүй үрэгдүүлэхгүйн төлөө...  Би амьдармаар байна... 

    Бас...  Би тэр аймшигт хэргийг дахин сөхөж та бүхний гэгээн мэлмийг сэвтүүлэхийг хүсэхгүй. Гэхдээ хүний хорвоогийн жамыг ухаарсан тэр мөчөөсөө үрээ элгэндээ тэврэхийн мөрөөсөл болж, хүүхдийн ход ход инээх дууг чихэндээ сонсож, хөөрхөн булцгар царайг нь нүдэндээ төсөөлж ирсэн миний хувьд бүр дэндүү хүнд туссан. Нүдээ бүлцийтэл уйлж, хаа нэгтэй хүүхэд уйлаад, аврал эрээд байгаа юм шиг санагдаж чих тавьсаар хэд дэхь шөнөө ч үдэж буйгаа тоолсонгүй. Яагаад эв эрүүл сав саруул тэр хөөрхөн охины оронд өвчтэй, зэрэмдэг намайг аваад явчихаагүй юм бэ гэж хувь тавиланг хүртэл зүхэв. Тиймээс л би, амьдралаа үнэлж чаддаггүй, алаг үрээ хайраар дутаадаг энэ хорвоогоос яаран буцахгүйгээр шийдсэн. Би одоо өөрийнхөө төлөө тайван үхэхийг бус, бусдын төлөө Монголын хаа нэгтээ нүдээ бүлтэлзүүлэн аврал эрж байж мэдэх тэдгээр бяцхан амьтадын төлөө тэмцэж амьдрахыг хүсч байна...   Би амьдармаар байна. Тээж төрүүлсэн ээжийнхээ, тэвэрч өндийлгөсөн эх орныхоо ачийг хариулж, тэгнэж өгсөн ачааг нь үүрч амьдрахыг хүсч байна. Бас...  Өдөр өдрийн нарыг харж, өөрт байгаагаа бусдад түгээж...  Хайрлаж, бас хайрлуулж...  Би амьдармаар байна. Монголчууд минь, надад бурханыг орлон амьдрал хайрлаач...  Надад туслаач...

         Та бүхнийг хүндэтгэсэн: Идэрийн Золзаяа

Хандивын данс:   Төрийн банк -  131100062647

                              Хаан банк -  5090664129

Холбоо барих утасны дугаар:   99601357, 88358256

116 сэтгэгдэл

  • ankhaa 2015-03-22 09:34 Бичсэн: ankhaa

    Enethegiin FORTIS emnelegt uwchniihuu tvvhiig ywuulaarai. ih sn emneleg shvv.mongolchuud zvrheer ih ochdog bolson.urtug ni ch hymd tusna.

  • П.Я 2015-03-22 09:29 Бичсэн: П.Я

    Ямар ч байсан туслана аа. Сэтгэлийн өглөг байгадахгүй. Монголчууд минь ийм нэг сайхан охиноо хөл дээр нь босгоод авъяа. Ирээдүйн сайхан ээж, сайн хань шүү дээ.

  • Авралт 2015-03-22 09:18 Бичсэн: Авралт

    Чи заавал эдгээрэй Бид Монголчууд чамайгаа тийм ч амархан явуулчихгүй шүү за

  • Хатанбаатар 2015-03-22 08:59 Бичсэн: Хатанбаатар

    Тусгай дугаар байвал 20.000 Төгрөг болтол нь мсж бичмээр бна. Дүүдээ амжилт бас эрүүл саруул болж өнөр өтгөн хүүхдүүдтэй ачаа гучаа тойруулсан эмээ болооорой!!!!!

  • erkaa 2015-03-22 07:52 Бичсэн: erkaa

    Xurdan idgenee mongoliin ard tvmen bid chin negniigee gex xaluun setgeleer dvvren bdag bolxoor bvged chamd tusalnaa gej bodoj bna za amjilt xvsie xurdan ervvl bolood xoorxon maamuutai bolooroi

  • Амгалан 2015-03-22 07:00 Бичсэн: Амгалан

    Эгч нь дөнгөж сая 30000 төгрөг шилжүүллээ, их биш ч гэсэн сэтгэлээсээ хурдан эрүү саруул болоод ээжийнхээ ачийг хариулж, өөрөө ээж болж аз жаргалаар дүүрэн амьдраарай гэж ерөөе.

  • messege dugaar 2015-03-22 06:03 Бичсэн: messege dugaar

    messege tusgai dugaar neevel uluu olon xund xurex bolomjtoi

  • Зочин 2015-03-22 04:36 Бичсэн: Зочин

    Чи заавал эдгэрч ээжийгээ ваярлуулаарай Хeeрхeeн мамуутай болох ерeeл дэвшvvлье. Бага болтугай ч туслана аа

  • tuya 2015-03-22 04:30 Бичсэн: tuya

    msj nii dugaar neelegchihvel ih zugeer.dalaid dusal nemer shuu dee.bolomj bagatai ch gsn

  • tuul 2015-03-22 04:26 Бичсэн: tuul

    Bosnoo duu mun.zaaval bosno shuu.baga ch gesen tusalnaa

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.