Ажил мэргэжил, албан тушаалын баталгаа-анд нөхөр, амраг садан уу?

2014-08-22 00:00 Уншсан тоо: 40724
Үнэлгээ өгөх
(2 санал)

  Монгол улсад боловсролын зэрэг, ажлын туршлаганд арай өөр батламж үйлчилдэг болсон юмдаг уу даа. Хуучин ажилд орохоор ирсэн хүн ромбоо зүүж, дипломоо барьсаар ирдэг асан бол одоо шуудхан: “-Ерөнхийлөгчийн ангийн хүүхэд, тэр сайдын дүү, энэ даргын хамаатан, тэр гуайн найз” хэмээн мэндчилдэг болсон байна. За тэгээд хүлээж авч буй хөөрхөн гүзээлэг нөхдүүд ч ямар сургууль яаж төгссөн, хаана ажиллаж, хэрхэн туршлагажсан гэхээсээ түрүүн хэний явуулсан, хэзээ яриулсан, юугаар тохирсон “товарш” билээ гэж ухаан уралдуулж, ураа шавхана аа бас. Суудал авч ширээ бөглөсөн хойноо ч гаргасан шийдвэр, хийсэн ажил бүхнийхээ хойноос “би тэрний тэр шүү” гэж үг дайж, өөрийгөө тодорхойлох нь хөөрхөөн хөөрхөн. Ажлаа алдаг, авахаар юм хийдэггүй хойно арга байж уу. Мань хүний хувьд мандаж буй нар, манхайж буй тэнгэр нь энэ юм биз ээ.

   Удахгүй харин нар жаргаж, навч гандчихвал өөрийг чадахгүй өнөөх чинь үхрийн гүзээ шиг пэдхийх нь мэдээж шүү дээ мэдээж. Мэргэжил мэдлэг шалгасан, ажил асуудал ярьсан бүгдийн өмнө бүлтийтэл “-Би сайдын дүү. Ерөнхийлөгчийн найз. Гишүүний хамаатан” гэж бөндөлзөх бөөрөнхий биетэй улс энэ орноор дүүрчихлээ.

   Суудал дээрээ хохимой болтлоо суудаг, суусан дээрээ ясаа тавиулдаг эрх мэдэл, албан тушаал гэж үгүй хойно цаг эргэж цахилдаг шарлахаар яана даа чааваас...

            Танхай мэдээчин

2 сэтгэгдэл

  • Lopllit 2017-06-22 19:52 Бичсэн: Lopllit

    online installment loans - https://installmentloannbbm.com/
    installment loans [url=https://installmentloannbbm.com/]personal installment loan[/url] ’

  • зочин 2014-10-09 07:50 Бичсэн: зочин

    Ерөнхий сайдын охин, бас Дэнзэнг хэлээд байгаам уу

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.