Хүчтэй салхины улмаас гэр, хашаа нурж, шонгийн мод хугарчээ

2018-03-27 00:00 Уншсан тоо: 526
Үнэлгээ өгөх
(0 санал)

   2018 оны 03-р сарын 26-27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт салхины хурд 10-19 м/секунд хүрч хүчтэй салхилжээ. Үүний улмаас Баян-Өндөр сумын хэмжээнд гэр хорооллын 3 айлын гэр, 71 айлын хашаа, 4 граж нурж, багагүй хохирол учирсан байна. Салхины хурд шөнийн 02 цагийн орчим эрс ширүүсч, ийм хэмжээний гамшиг тарьсан аж. Мөн Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт цахилгааны 3 шон хугарч, хэрэглэгчдийг эрчим хүчээр хангахад хүндрэл үүссэнийг “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ-ТӨХК”, Орхон аймгийн ОБГ, МХГ, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум хамтран яаралтай арга хэмжээ авч, нөхөн сэргээсэн байна. Орон сууцан дээрх сурталчилгааны анонс урагдсан, самбар унасан, наадмын талбайн дээвэр хуурсан зэрэг хүчтэй салхинаас үүдэж гарсан хохирол энд тэнд нэлээд байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.