ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “БАГШ ЛИГ-2018” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018-03-20 00:00 Уншсан тоо: 150
Үнэлгээ өгөх
(0 санал)

Аймгийн Засаг даргын нэрэмжит ”Багш-лиг 2018” волейболын тэмцээн эхэллээ. Гурав дахь жилдээ болж буй уг тэмцээнд 19 байгууллагын 24 багийн 231 тамирчин оролцож байна. Багууд хоёр бүс болон өрсөлдөж бүсээс шалгарсан нь медалийн төлөө тоглоно. 

 

Энэ жилийн тэмцээнд их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож байгаа нь онцлог юм. Тэмцээний нээлтийн үеэр  аймгийн Засаг дарга Д.Батлут, “ Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд багш нарын үүрэг  чухал.  Багш өөрөө спортоор хичээллэж шавь нартаа үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй” гэлээ.  Тэмцээн ирэх сарын зургаан хүртэл үргэлжилнэ. 

 

 

 

 

 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.