БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО

2018-03-20 00:00 Уншсан тоо: 152
Үнэлгээ өгөх
(0 санал)

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж салбарын байгууллагуудын хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор энэ чиглэлийн бүх байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ. Үүний хүрээнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УЦУОШГ, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг байгууллагууд хамтран хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. 

 

Тухайлбал, энэ сарын 21-нд Байгаль орчин аялал жуулчлалын салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Үүнд хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх байгууллагууд оролцоно. Мөн 2018 оны мод тарилтын зураг төсвийг иргэдэд танилцуулах аж. Түүнээс гадна БОАЖЯ, НҮБ-ын хөтөлбөртэй хамтран Орхон аймагт хэрэгжүүлж буй“Ногоон эдийн засгийн санаачилга” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төслүүдийг танилцуулахаар төлөвлөжээ. 

 

 

 

Тэгвэл УЦУОШГ-ын дарга Я.Тунгалаг хэлэхдээ “Дээрх нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр лабораторийн шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ” гэлээ. Тус газар нь хөрс, ус, агаарын чанарт тогтмол шинжилгээ хийдэг юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.