ЭРДЭНЭТЭД ЮУ БОЛОВ?

2018-03-18 00:00 Уншсан тоо: 82
Үнэлгээ өгөх
(0 санал)

 БОЭТ-ийн Цусны салбар банк, Төрөх, хүүхэд, нярайн эмгэгийг эмчлэх тасгагт хөргөлтийн болон агаар сэлгэх тоног төхөөрөмж олголоо. Агаар цэвэршүүлэгч тоног төхөөрөмж нь ионжуулагчтай, 48м2 талбайн агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай дээр утаа, харшил үүсгэгч нян бактери, тоосонцрыг 98 хувь цэвэршүүлнэ.

 Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор  орон сууцны байрны дээврээс ус гоожих асуудал хэд хэд гарав. Засаг даргын орлогч С.Батжаргал нөхцөл байдалтай танилцсаны дараа шаардлагатай зураг төсвийг боловсруулж тодорхой тооны дээврийн засварыг Аваарын зардлаас санхүүжүүлж засахаар шийдвэрлэлээ. 

 Аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сард нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан эерэг дүнг танилцууллаа.нгөрсөн хоёр сарын хугацаанд 117 ажлын байр бий болсоноос 71 нь шинэ ажлын байр байна. 

 Эрдэнэ, Яргуйт, Ихзалуу, Яргуйт, Уртынгол  багийн нутаг дэвсгэрт хур цасны шар ус түрж ороод байна. Үүний улмаас 30 орчим айлын хашаа, гэр, байшин, эд хөрөнгө усанд автаад байна. Тиймээс аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум зэрэг байгууллагууд хамтран айлууд эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх, гэр, байшингаас усыг шавхах зэрэг тусламжийг үзүүлж байна. Мөн эдгээр байгууллагууд хамтран  4 км үерийн сувгийг цэвэрлэжээ.

 

 Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах марш тактикийн тэмцээн боллоо. Уг тэмцээн нь аймгийн Засаг даргын нэрэмжит болон явагддаг юм. Марш тактикийн тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 9 тасаг оролцов. 

 Орхон аймагт зонхилж буй ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдар болон бэлгийн замын халдварт өвчин, уушгины сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл Эрдэнэт хүн” аян хэрэгжиж эхэллээ. Аяны хүрээнд 40 гаруй сая төгрөг төсөвлөн элэгний хатууралтай 500  иргэнийг бүртгэж эхо оношилгоо хийж нарийн мэргэжлийн эмч нарын хяналтанд оруулах гэнэ. 

 Энэ өдөр дэлхийн бүх орны хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хоолойгоо нэгтгэдэг билээ.Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-ын шийдвэрээр 1983 оны 3 сарын 15-нд тэмдэглэж байхаар болсон байна. Анх 1962 оны 3 сарын 15-нд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди Конгрессийн гишүүдэд хэрэглэгчийн эрхийн тухай дөрвөн заалт бүхий илгээлт явуулжээ. Энэ нь хэрэглэгч аюулгүй байдалд байх, мэдээлэл авах эрхтэй байх, сонголт хийх эрх, санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэй байх ёстой гэсэн дөрвөн заалт юм. Хожим өмнөх дөрвөн заалт дээр нэмж хохиролоо барагдуулах, хэрэглэх зааврын тухай мэдлэг авах, хүрээлэн байгаа орчин нь эрүүл байх эрх гэсэн заалт нэмэгдсэн байна.

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.