ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАРШ ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018-03-15 00:00 Уншсан тоо: 68
Үнэлгээ өгөх
(0 санал)

Удахгүй болох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах марш тактикийн тэмцээн эхэллээ. Уг тэмцээн нь аймгийн Засаг даргын нэрэмжит болон явагддаг юм. Марш тактикийн тэмцээнд энэ жил Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 9 тасаг оролцож байна. Тасаг тус бүр 11 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд гранат, гир өргөх, 10 км-ын гүйлтийн тэмцээнд өрсөлдөнө. 10 км-ын гүйлтийн явцад хөнөөлийн голомтод ажиллах, буудлага, үй олноор хөнөөх зэвсгээс эсэргүүцэн хамгаалах даалгаврыг гүйцэтгэх ёстой.

Тэмцээнийг зохион байгуулагч ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, Хурандаа Г.Батсуурь хэлэхдээ “Марш тактикийн тэмцээн нь хүчний байгууллагын алба хаагчдын биз бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан суралцах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэд олон нийтэд сурталчлах зорилготой” гэсэн юм. 
 
Дашрамд дурдахад, Өнгөрсөн онд явагдсан Марш тактикийн тэмцээнд таван байгууллагын 12 тасаг оролцсоноос хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар I, II байр эзэллээ. Тодруулбал, тус ангийн ахлагч Ш.Мөнгөншагай, ахмад Д.Ууганбаяр захирагчтай тасгууд эхний байруудад орсон. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.