ӨНГӨРСӨН ХОЁР САРЫН ХУГАЦААНД 117 ИРГЭН АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ

2018-03-14 00:00 Уншсан тоо: 71
Үнэлгээ өгөх
(0 санал)

Аймгийн Статистикийн хэлтэс өнгөрсөн хоёрдугаар сард нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан эерэг дүнг танилцууллаа.


Аж үйлдвэрийн  салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 24.2,  барилга угсралт их засварын ажил 57,  авто тээврийн орлого 5.9, ажлын байр 50,  нийгмийн даатгалын сангийн орлого 88 хувиар  нэмэгдсэн байна. 
 
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 117 ажлын байр бий болсоноос 71 нь шинэ ажлын байр байна. Тухайлбал, 27 иргэн худалдаа, 23 нь боловсруулах үйлдвэр, 20 нь үйлчилгээ, үлдсэн нь боловсрол, эрүүл мэнд, тээврийн салбарт ажилд оржээ.  Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар буюу шинэ ажлын байр 8.9 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
 
 
Хоёрдугаар сарын байдлаар аймгийн төсөвт 15 тэрбум төгрөг буюу төсвийн гүйцэтгэл 71.2  хувьтай  байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.