ИРГЭДИЙН ГАРГАСАН САНАЛЫН ДАГУУ ШУУРХАЙ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2018-03-21 00:00 Уншсан тоо: 315
Үнэлгээ өгөх
(0 санал)

  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн удирдлагууд 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 7-ны хооронд Орхон аймгийн бүх багуудаар болон төрийн байгууллагын албан хаагч нартай уулзалт зохион байгуулсан билээ.
       Нийт 21 удаагийн уулзалтаар 3697 иргэн, төрийн албан хаагчтай уулзсан байна. Уулзалтын үеэр давхардсан тоогоор 910 санал хүсэлт гарснаас 38 асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Иргэдээс гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр асуудлуудыг багцлан 76 заалт бүхий ажлын төлөвлөгөө боловсруулан аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ажиллаж байгаа.
    Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтад хэлтэс, агентлагийн дарга нар мөн дагалдан явж иргэдээс гарсан саналыг бичиж тэмдэглэн авсан бөгөөд заавал дээрх ажлын төлөвлөгөөнд баригдалгүйгээр иргэдийн хүсэлтийн дагуу байгууллагууд мөн төлөвлөгөө боловсруулан ажиллахыг өчигдөр хуралдасан шуурхай хуралдааны үеэр Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал үүрэг болголоо.
    Ингэснээр төрийн байгууллагууд ард иргэдтэйгээ улам ойр байж, харилцан хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд дөхөмтэй байх юм.
 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.