"АЗ ЖАРГАЛЫН 1000 АЛХАМ" тайван жагсаал боллоо

2018-03-09 00:00 Уншсан тоо: 600
Үнэлгээ өгөх
(0 санал)

  Жендэрт суурилсан, хүчирхийлэл даван туулагчдыг буруутгах хандлагыг зогсоохыг уриалсан "АЗ ЖАРГАЛЫН 1000 АЛХАМ" тайван жагсаалыг 3-р сарын 8-нд 6 дахь жилдээ"Woman's March" нэртэйгээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаар дамжуулан НЭГ ТЭРБУМ охид эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдагаараа онцлогтой.

  Тайван жагсаалд МУИС, ШУТИС, ХААМСҮТ, Орхон МСҮТ оюутан залуусыг хамруулсан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн сан, Насан туршийн боловсролын төвийн дэмжлэгтэйгээр ГБХЗХГ-ын Залуучууд хөгжлийн төв, "Хөөрхөн зүрхнүүд аян" ТББ, Баян өндөр сумын ЗДТГ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөл, Монфемнет үндэсний сүлжээнээс бэлтгэсэн залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх SASA Активист "Хүний эрхийн төлөө тэмцэгч нар", Хөгжлийн өндөрлөг ТББ, Эрдэнэт Сороптимист ТББ-ын дэргэдэх "Шүүдэр" охидын төв, MIKH DOZI fashion house, аймгийн ЗДТГ -ын дэргэдэх Цэргийн штаб, Замын цагдаагийн газар, Монголын Гэр бүлийн сайн сайхны Нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбар хамтран зохион байгууллаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.