100 ОЮУТНЫГ “ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

2018-02-23 00:00 Уншсан тоо: 495
Үнэлгээ өгөх
(0 санал)

  Орхон аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр буюу “Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалт 2 дахь жилдээ явагдах гэж байна. 

  Өнгөрсөн онд уг сургалтыг орон нутагт зохион байгуулахдаа 100 оюутныг хамруулсан. Энэ онд мөн тооны залуусыг хамруулах болсон талаар аймгийн Цэргийн штабаас мэдээллээ. 
 “Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалтад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. Дээрх шаардлагыг хангасан оюутнууд ирэх сарын 10-ныг хүртэл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ иргэний болон оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, сурлагын голч дүнгийн мэдээллийг ирүүлэх хэрэгтэй. 
 Голч дүнгийн түвшин 2.8-аас дээш оюутнуудаас эрүүл мэнд, бие бялдрын түвшинг тогтооно. Ингэснээр тэнцсэн залуусын нэрсийг Батлан хамгаалах яаманд хүргүүлэх юм. 
   “Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах залуусыг 4-р сарын нэгнээс 6-р сарын нэгэн хүртэл 96 цагийн танхимын сургалтад хамруулна. Үүний дараа тэднээс шүүлгэ авч, тэнцсэн оюутнуудыг 6-р сарын 15-аас 2 сарын хугацаанд хээрийн дадлага сургалтад хамруулна гэж ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Хурандаа Г.Батсуурь хэллээ. 
 Дашрамд дурдахад, Энэ онд улсын хэмжээнд “Оюутан цэрэгт” цэргийн мэргэжил олгох сургалтад 1000 оюутны хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний 650 нь нийслэлээс, үлдсэнийг нь орон нутгаас элсүүлэх юм. 
 
 
Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.