Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-02-21 00:00 Уншсан тоо: 376
Үнэлгээ өгөх
(0 санал)

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 04 дүгээр хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай, Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай, Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай, Илтгэл илтгэгчийг батлах тухай, “Эрдэнэт үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Жаргалант сумын 40 жилийн ойг тэмдэглэх өдрийг тогтоох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
   Аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаан 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдах ба шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай, аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай, Эрдэнэт үйлдвэрлэл аймгийн дэд хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
   Мөн Жаргалант сумын 40 жилийн ойг 2018 оны 07 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд тэмдэглэхийг Тэргүүлэгчдийн хурлаар тогтоолоо. Аймгийн тэгш ойг тэмдэглэх өдрийг Засгийн газар тогтоодог бол сумын тэгш ойг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал тогтоодог билээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.