Аймгийн ИТХ-ын нэрэмжит улирлын аяны нээлт боллоо

2018-02-10 00:00 Уншсан тоо: 293
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хөгжлийн 6 хороо нь сар бүр нэрэмжит аяныг зарлан төрийн байгууллагуудтайгаа хамтран 2017 онд үр дүнтэй олон ажлуудыг зохион байгуулсан. Харин 2018 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал I-р улирлыг “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил”, II-р улирлыг “Эх дэлхий, байгаль орчин-Эко Эрдэнэт”, III-р улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, IV-р улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн.

   Өнөөдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь I-р улирлын “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил” сэдэвт нэрэмжит аяныхаа туг дэвтрийг Хөгжлийн хорооддоо гардууллаа. Мөн энэ өдөр Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил “Наран” багийн байранд нээлтээ хийлээ.

   Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч нар хүрэлцэн ирсэн юм. Тус хорооноос тухайн багийн аймаг, сумын Төлөөлөгч нартай хамтран зохион байгуулж буй “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай, чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, иргэд баг хоорондын харилцааг идэвхжүүлэн, иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилготой юм.

 Наран багт: 2018.02.10-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд / Багийн байранд /

 Бүрэнбүст багт: 2018.02.11-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд /5-р сургууль /
 Жаргалант сумд: 2018.02.12-ны өдөр 10:00-18:00 цагийн хооронд / Соёлын төвд /

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.