Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн III хуралдаан болж дараах 2 асуудлыг хэлэлцлээ.
1. Ээлжит хуралдаан зарлах тухай
Монгол улсын ЗЗНДНТУ-ын тухай хуулийн холбогдох заалт, Засаг даргын хүсэлтийг үндэслэн аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Хуралдаанаар
- Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай
- Бусад
2. Шагналд тодорхойлох тухай
Асуудлыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ч.Оюунбилэг танилцууллаа.
Нийтдээ 6 хүнийг шагналд тодорхойлж байгаагаас:
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон -2
Алтан гадас одон-2
Хөдөлмөрийн хүндэт медаль -2 хүн тус бүрийг Ерөнхийлөгчид шагнуулах талаар өргөн мэдүүлэхээр болсон байна.