Булган аймгийн зарим сумд өвсний нөөцгүй болжээ

2018-01-24 00:00 Уншсан тоо: 645
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрээр цас ахиу орж зудын байдал нүүрлээд байгаа. Орхон аймгийн хувьд малчин өрх цөөтэй, харьцангуй эртнээс зохион байгуулалттай арга хэмжээ авч эхэлсний хүчинд нөхцөл байдал гайгүй байна. Харин Булган аймгийн зүүн болон төвийн Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Хангал зэрэг есөн сум зудтай, Тэшиг, Сэлэнгийн зарим нутгаар зудархуу байгаа аж. Цас орсон даруйд салхилсны улмаас хөр, хунгар үүсч мал бэлчээрлэх бэлчээргүй болжээ.

    Малчид нөөцөлсөн өвснийхөө дийлэнх буюу 80 гаруй хувийг бараад байгаа талаар Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлж байна. Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн сум өвсний нөөцөө бүрэн дуусаад байгаа аж. Иймээс Булган аймгийн Онцгой байдлын газраас дээрх сумдын заримд нөөцийн өвсийг бэлэн мөнгөөр дахин худалдан авч малчдад өгөх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна. Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь хөл хорио тогтооход хүрч, асуудал дээр асуудал нэмээд байгааг тус аймгаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.