Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн 2017 оны 8 алдартанг тодрууллаа

2017-12-20 00:00 Уншсан тоо: 568
Үнэлгээ өгөх
(0 санал)

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 21-р хуралдаан болж дараах 7 асуудлыг хэлэлцлээ.

“Явган зам” дэд хөтөлбөр батлах тухай

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Сайхан хотын аз жаргалтай иргэд” бүлгийн 6.2-т заасан Баян-Өндөр, Жаргалант суманд хэрэгжүүлэх “Явган зам” хөтөлбөр боловсруулсаныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон тэргүүтэй мэргэжилтнүүд танилцууллаа. “Явган зам” дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлснээр хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зорчих хөдөлгөөний урсгал, байршлаас хамааран стандарт хэмжээ, хийц, өнгө, загварын нэгдсэн нэг зураг төслөөр явган хүний замыг хийдэг болох юм байна. Уг асуудлыг хэлэлцэх явцад Тэргүүлэгч И.Баасанжав “Хогийн саванд хүрэх замыг байгуулж, үүнийгээ брэнд ажил болгох” ба аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Явган замын төлөвлөлт, байгуулалтанд иргэдийн оролцоог хангах, хөгжийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай замыг төлөвлөгөөндөө оруулах, ажлын гүйцэтгэлийг шалгаж хариуцлагыг эзэнжүүлэх” зэрэг саналуудыг хөтөлбөрт тусгахыг сануулсан байна. Ингээд Тэргүүлэгчдээс гарсан саналуудыг тусгасан дэд хөтөлбөрийг хэлэлцэж гүйцэн тогтоол баталлаа.

“Хашаандаа хаус” дэд хөтөлбөр батлах тухай

   Мөн дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулахаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон, мэргэжилтнүүд танилцууллаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд 150 гаруй обьект төвийн шугамд холбогдох юм байна. Мөн 1 хашаанд шугам оруулахад байршлаас хамаарч 8-20 сая төгрөгийг зардал гарна гэж танилцуулсан. Хөтөлбөрийг хэлэлцүүлэх явцад аймгийн ИТХ-ын дарга хөтөлбөрийн хүрэх үр дүнг тодорхойлохын шаардаж байлаа.

   “Хашаандаа хаус” дэд хөтөлбөрт Тэргүүлэгчдээс гарсан саналыг тусгаж холбогдох тогтоолыг батлахаар боллоо.

Түүх соёлын дурсгалт газрыг орон нутгийн хамгаалалтанд авах тухай

   Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудын талаарх ээлжит асуудлыг мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон, мэргэжилтнүүд танилцууллаа. Уг танилцуулгад орсон 15 байршилд 111,890 мкв талбайд байрлаж буй 108 ширхэг хиргисүүр, булш, оршуулгын дурсгалыг орон нутгийн хамгаалалтанд авах шаардлага, ач холбогдол, тодорхой байршлийн талаар дэлгэрэнгүй хэлэлцсэний эцэст орон нутгийн хамгаалалтанд авахыг Тэргүүлэгчид зөвшөөрч тогтоол баталлаа.

Орон нутгийн өмчийн талаарх бодлогын хэрэгжилтийн явц байдлын талаарх сонсгол

   Орон нутгийн өмчийн газрын тайланг тус газрын дарга Л.Оюунгэрэл, ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Уг газар нь тогтоол шийдвэрийг ханган ажиллаж, аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аянд идэвхитэй оролцсон талаар танилцуулгадаа дурьдсаны зэрэгцээ аудитын шалгалтын дагуу бүртгээгүй үлдсэн хөрөнгийг бүртгэх ажлыг гүйцэтгэжээ. Ирэх жилд орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх өмчийг шалгах ажлыг хийж, бүх эд хөрөнгийг баркодын бүртгэлтэй болгохоор холбогдох байгууллагуудын хамт судалгаа хийж байгаа юм байна.

Цэргийн албайг дүйцүүлэн хаах тухай

   Аймгийн хэмжээнд 2018 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийг Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ирүүлсэн тооны дагуу баталлаа. Мөн цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарын тухай саналаа Батлан хамгаалах яаманд хүргүүлэхийг даалгаж тогтоол баталсан байна.

Оны алдартан шалгаруулах тухай

   Аймгийн ИТХ-ын Ажлын албаны шагнал хариуцсан ажилтан Ч.Мөнхнаран оны алдарт тодорхойлогдсон иргэдийн жагсаалтыг танилцууллаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцсэний эцэст дараах нэрсийг баталж тогтоол гаргалаа.

Нутгийн өөрөө удирдах ёсны болон төр захиргааны салбарын алдартан - Ц.Хишигсүрэн /аймгийн ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч/

Дэд бүтцийн салбарын алдартан - Ч.Чинчулуун /аймгийн Хот тохижуулах газрын Зам талбайн үйлчлэгч/

Боловсрол, соёл, урлагийн салбарын алдартан –Н.Нямсүрэн / Эрдэнэт дуу бүжгийн чуулгын дуучин, МУСТА/

Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарын алдартан - М.Баттуяа /Аймгийн БОЭТ-ийн нярайн тасгийн Нярайн тасгийн эрхлэгч/

Санхүү, банкны салбарын алдартан – Т.Очирхүү /“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн тэргүүлэх нягтлан бодогч/

Хууль, хяналтын салбарын алдартан - Ө.Ганзориг /Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын ахлах бүртгэгч/

Үйлдвэр, хүнс, ХАА-н салбарын алдартан - Д.Хүрэлбаатар /“Ордазаанхошуу” ХХК-ийн ерөнхий захирал/

Уул уурхайн салбарын алдартан - Г.Цогтгэрэл /“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн мастер/

  Шагналд тодорхойлох тухай

    Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд Орхон аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Монгол улсын төрийн дээд шагнал одон, медалиар шагнуулахаар тодорхойлж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцууллаа. Тэргүүлэгчдээс хавсралтанд дурьдагдсан нэр бүхий иргэдийг шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргалаа. Хавсралтанд Сүхбаатарын одонгоор -1 Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор-3 Алтан гадас одонгоор-8 Хөдөлмөрийн хүндэт медалиар-17 хүн нийт 29 хүн шагнуулахаар тодорхойлогдсон байна.

1 сэтгэгдэл

  • Thanks 2018-01-01 09:46 Бичсэн: Thanks

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний “Сайхан хотын аз жаргалтай иргэд” бүлгийн 6.2-т заасан Баян-Өндөр, Жаргалант суманд хэрэгжүүлэх “Явган зам” хөтөлбөр боловсруулсаныг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон тэргүүтэй мэргэжилтнүүд танилцууллаа. downs-automotive.com , ciliauto.com , lacasadelautor.com , miseauto.info , lerne-auto-fahren.info , autorepairnewark.info , sfcommercialauto.com , autotrendautorepaircampbell.com , auto9.info , automotivekeys.info , autoserviss.info , autocarechico.com , autosenoticias.com , automomohk.com , autologelsystem.com “Явган зам” дэд хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлснээр хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зорчих хөдөлгөөний урсгал, байршлаас хамааран стандарт хэмжээ, хийц, өнгө, загварын нэгдсэн нэг зураг төслөөр явган хүний замыг хийдэг болох юм байна. Уг асуудлыг хэлэлцэх явцад Тэргүүлэгч И.Баасанжав “Хогийн саванд хүрэх замыг байгуулж, үүнийгээ брэнд ажил болгох” ба аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Явган замын төлөвлөлт, байгуулалтанд иргэдийн оролцоог хангах, хөгжийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай замыг төлөвлөгөөндөө оруулах, ажлын гүйцэтгэлийг шалгаж хариуцлагыг эзэнжүүлэх” зэрэг саналуудыг хөтөлбөрт тусгахыг сануулсан байна. Ингээд Тэргүүлэгчдээс гарсан саналуудыг тусгасан дэд хөтөлбөрийг хэлэлцэж гүйцэн тогтоол баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.