Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого-Үйлчилгээний чанар” сарын аян нээлтээ хийлээ

2017-12-06 00:00 Уншсан тоо: 67
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолоор аймгийн ИТХ-ын нэрэмжит сар бүр зохион байгуулах ажлыг баталсан. Энэ ажлын хүрээнд Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо “Эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого - үйлчилгээний чанар” сэдэвт 12 дугаар сарын аяныг зохион байгуулахаар холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, төлөвлөгөө боловсруулсан.

   Аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдааны үеэр сарын аяны нээлтийг хийж аяны хугацаанд байгууллага дээр аялах туг, дэвтрийг гардуулах ажиллагаа боллоо. 12 дугаар сарын аянд:

  • Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтэс
  • Авто тээврийн төв
  • "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
  • "Эрдэнэт-ус" ДТС ОНӨХК
  • "Дулааны цахилгаан станц" ХК
  • Хотын захирагчийн алба оролцох юм байна.

   Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооноос уг сарын аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

1. Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй батлагдсан давтамж маршрутаар хэвийн явуулах

2. Техникийн хяналт үйлчилгээний талаар иргэдийг мэдээллээр хангах

3. 12 дугаар сарын 11-ны өдөр “Эрдэнэт хотын өдөр”-ийгугтан “Их хотын хямдрал” арга хэмжээ зохион байгуулах

4. Оёдол, сүлжмэлийн салбарын үйлдвэрлэгчдийн дунд загварын үзүүлбэр, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах

5. Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан шугам тоноглолын эргүүл хийж, найдвартай ажиллагаа хангах

6. “ЭБЦТС” ТӨХК-ийн төлбөрт үйлчилгээ болон алдангийн талаар орон нутгийн телевизүүдэд мэдээлэл өгөх

7. Үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байгаа шинэ техник технологийн ажлаа дүгнэх

8. Оны шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулах

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.