Аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан хуралдлаа

2017-10-26 00:00 Уншсан тоо: 39
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаан 10 дугаар сарын 27-нд Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд боллоо. Ээлжит хуралдаанаар дараах 5 асуудлыг хэлэлцэв.

1. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

   1975 оны 12-р сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн улсын харьяалалтай хот болгох шийдвэр гарсан түүхтэй.

  Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Эрдэнэт хотын өдрийг 7 дугаар сарын 31, 12 дугаар сарын 11-ны өдрүүдээс сонгох санал хураалтыг 2 удаа явуулахад олонхийн саналаар 12 дугаар сарын 11-ны өдөр болгохоор тогтож 08/01 тоот тогтоолыг баталлаа.

2. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт Шарчулуут уулын энгэрт 120га газарт, төмөр замын “Эрдэнэт” өртөө орчмын 170га газарт тус тус боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Цолмон танилцууллаа. Төлөөлөгчид асуулт хариулт явуулсны эцэст хуралдаанаас гарсан саналыг тусган уг төлөвлөгөөг батлахыг санал нэгтэй дэмжин тогтоол баталлаа.

3. Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг танилцуулах илтгэлийг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан тавилаа. Уг хөтөлбөр нь 2017-2021 оны хооронд 3 зорилт 29 арга хэмжээтэйгээр 1 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боловсруулсан байна. Уг хөтөлбөрийг нэг зорилт нь аймагт зорчих жуулчны тоог гучин таван мянгаас 80 мянгад хүргэх, энэ тоонд хүргэхийн тулд үзвэр үйлчилгээний газрууд нэмэгдүүлэх, нийтийн хоолны газар, гуанз ресторан, буудал, худалдааны газруудын үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон ажил төлөвлөсөн байна.

4. Журам шинэчлэн батлах тухай

    Аймгийн ИТХ-ын үйлажиллагааны үндсэн журамд өөрчлөлт оруулах тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва танилцууллаа. Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн журам нь 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 02 дугаар тогтоолоор батлагдсан. Уг журам нь 17 бүлэг 96 зүйл 214 заалттайгаар юм байна. Тэгвэл шинэчлэх үндсэн журамд 6 зүйл заалт нэмэгдэж, 3 зүйл хасагдаж, 7 зүйл заалтанд өөрчлөлт оруулж байгаа юм байна. Төлөөлөгчид журмын талаар хэлэлцэж 100 хувийн саналаар тогтоол баталсан байна.

5. Зохион байгуулалтын асуудал хэлэлцүүлэх тухай

    Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс Хороодод нэмж ажиллах санал хэд хэдэн удаа ирсэн тул Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн зүгээс 1 хороо 13 хүртэлх гишүүнтэй байж болно саналыг тогтоолд тусган Хорооодын бүрэлдэхүүнийг шинэчлэн тухай тогтоолыг баталлаа.

   Хороодын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнийг судалбал

1. Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо – 9

2. Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо - 10

3. Нийгмийн хөгжлийн хороо - 11

4. Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо - 12

5. Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо - 12

6. Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо -12 гишүүнтэй байна.

   Мөн Төлөөлөгчдийн хороонд харъяалагдаж байгаа байдлыг судалбал:

1 хороонд ажиллаж байгаа – 3 Төлөөлөгч

2 хороонд ажиллаж байгаа – 27 Төлөөлөгч

3 хороонд ажиллаж байгаа – 3 Төлөөлөгч байна.

   Давхардсан байдлаар 6 хороонд 66 Төлөөлөгч ажиллахаар саналаа өгч батлуулсан байна.
Аймгийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаас гарсан тогтоолуудтай танилцана уу

Тогтоолын дугаар Тогтоолын нэр Тогтоол Хавсралт
1 08/01  Тогтоолд өөрчлөлт оруулах тухай ТАТАХ  
2 08/02  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай ТАТАХ  
3 08/03  Дэд хөтөлбөр батлах тухай ТАТАХ  татах
4 08/04  Журам шинэчлэн батлах тухай ТАТАХ  татах
5 08/05  Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай ТАТАХ  татах

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.