“Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа

2017-11-30 00:00 Уншсан тоо: 82
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос 11 дүгээр сарыг “Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” сэдвээр нэрэмжит аяныг зохион байгууллаа. Тус сарын аяны хүрээнд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажилд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, Төсвийн орлогын гүйцэтгэлтэй танилцах, Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, санал дүгнэлт гаргах, Мэргэжлийн нягтлан бодогч нарын тангараг өргөх ёслолыг “Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн” ТББ-тай хамтран зохион байгуулах зэрэг нийт 7 ажил хийхээр төлөвлөсөн ба 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Орхон аймагт хэрэгжиж буй “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

   Мөн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнтэй хамтран “Нягтлан бодогчдын тангараг өргөх ёслол”-ын ажиллагааг зохион байгууллаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.