Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 онд хийсэн ажлын тайлан

2017-11-28 00:00 Уншсан тоо: 83
Үнэлгээ өгөх
(0 санал)

АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Илтгэгч: Аймгийн ИТХ-ын дарга П. Пүрэвлхагва

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 онд хийх ажлын төлөвлөгөө”-г 6 бүлэг, 117 асуудал тусган батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Нэг: Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны талаар

   Тайлант хугацаанд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 4 удаа хуралдаж 20 асуудал хэлэлцэн 26 тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 19 удаа хуралдаж 93 асуудал хэлэлцэн 74 тогтоол тус тус батлан хэрэгжилтийг хангуулахад хяналтыг тогтмолжуулан ажилласан.

Аймгийн ИТХ-ын хуралдаануудаар хэлэлцсэн асуудлуудаас тоймлон дурьдвал: 

  • Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай
  • “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр батлах тухай
  • “Эмч” дэд хөтөлбөр батлах тухай
  • “Багш” дэд хөтөлбөр батлах тухай
  • “Ус” дэд хөтөлбөрийг батлах тухай 2016-2021 он
  • “Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх” дэд хөтөлбөр батлах тухай 2017-2021 он
  • “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” батлах тухай
  • Аймгийн 2017 оны тодотгосон төсөв батлах тухай
  • “Орхон аймгийн аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр” батлах тухай
  • “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн журам”-ыг шинэчлэн батлах тухай зэрэг 20 асуудал хэлэлцэж 26 тогтоол баталсан.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаануудаар хэлэлцсэн асуудлуудаас тоймлон дурьдвал:

  • Эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
  • Ажлын албан бүтэц, орон тоо, цалингийн сан, ажилтнуудын хариуцах ажлын чиглэл шинэчлэн батлах тухай
  • “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай
  • “Ач санах” дэд хөтөлбөр батлах тухай  “Эрдэнэт хотын усны алдагдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт, цаашид усан хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлогын тухай”
  • Аймгийн орон нутгийн өмчийн эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн батлах
  • Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах, биелэлтийн явцын тухай
  • “Хөх Монгол цогцолбор” ОНӨААТҮГ-ын дүрэм батлах тухай
  • Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай
  • Аймгийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
  • 2016 онд ой хээрийн түймрээс сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохиосон ажил, 2017 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай
  • Орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн явц байдал, цаашид авах арга хэмжээний тухай,
  • “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөр батлах тухай
  • Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томилох тухай
  • Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах цогц бодлогын тухай
  • Шинжлэх ухаан технологийн парк байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих тухай зэрэг 93 асуудлыг хэлэлцэж 74 тогтоол батлан хэрэгжилтийг хангуулахад хяналт тавин, эрчимжүүлэн ажиллаж байна.

Хоёр. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх, хурлын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар

2.1. Хороод: Аймгийн ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхийн тулд хөгжлийн хороод 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг тус бүр хэлэлцэн баталж өөрсдийн хариуцсан ажил, баримталж буй бодлогын дагуу чиглэл өгч, гүйцэтгэлд хяналт тавин ажилласан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Хороодын үйл ажиллагааг тогтмолжуулах, тэднийг идэвхжүүлэх зорилгоор 2017 оны 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн нэрэмжит аяныг зохион байгуулж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллага, хамт олон, иргэдийн саналд тулгуурлан, хамтран төлөвлөгөө гарган зохион байгуулж үр дүнг сар бүр тооцож, тусгай нэвтрүүлэг бэлтгэн, бүх чиглэлээр тайлагнаж ирлээ. Тухайлбал:

Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо: “Төсвийн бодлого-ИТХ-ын хяналт” сэдэвт 5 дугаар сарын аян, “Төсвийн оновчтой бодлого, иргэний оролцоо” 11 дүгээр сарын аянуудыг зохион байгуулахдаа “Шинэ эриний санхүүч” уулзалт, зөвлөгөөн, төсөвт байгууллагуудын удирдлага болон нягтлан бодогч нарт Шилэн дансын тухай хууль, Төсвийн болон Татварын тухай хуулиар сургалт явуулж, АХА тэмцээнийг зохион явуулж шагнаж урамшууллаа. Тус хорооноос сум хөгжүүлэх болон сангууд, орон нутгийн өмчийн газрын үйл ажиллагаатай танилцсан. Төсөв, санхүүгийн чиглэлээр батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, хэрэгжилтийн явц байдал, Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагаатай танилцаж чиглэл өгч ажиллахын зэрэгцээ төсвийн байгууллагуудын төсвийн гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд үнэлэлт дүгнэлт хийсэн байна.

Нийгмийн хөгжлийн хороо: “Төрөлх Орхон аймаг,түүх соёл уламжлал-Бидний бахархал” сарын аяны хүрээнд “Монгол дээлээрээ бахархах өдөр” уриалгын дор аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаан хуралдаж, аймгийн хэмжээнд “Дээлтэй Монгол” өдөрлөг, “Отго харваа” шагайн тэмцээн, Монголын уран зургийн галарейн “Нүүдлийн үзэсгэлэн”, ардын өв уламжлалтай холбоотой олон арга хэмжээ зохион байгуулагдсан. “Эрүүл иргэн” сарын аяны хүрээнд “Өглөөний алхалт”, эрүүл мэндийн төрөл бүрийн сургалтуудыг иргэдийн дунд мэргэжлийн болон ТББ-уудтай хамтран явуулсан. “Оюунлаг Эрдэнэтчүүд” сарын аяны хүрээнд “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” эрдэм шинжилгээний бага хурал, “Номын баяр-2017” номын өдөрлөг, бусад олон үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулсан.

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо: “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжил” сарын аяны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын болон ТББ-уудтай хамтран намрын нээлттэй хаалганы өдөрлөг, мод бут сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа, бүх нийтээр мод тарих, Жаргалант сумын ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг бусад төлөвлөгдсөн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо: Аймгийн хэмжээнд 2017 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, их засварын ажлуудтай танилцах удирдамжийн дагуу Төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо холбогдох хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүдтэй хамтран хяналт шалгалтын ажил явуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, батлагдсан зураг төсвийн дагуу хийгдэж, мэргэжлийн хяналт тавигдаж байгаа эсэх, ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж, иргэдийн тавьсан санал хүсэлтийг сонсож ажилласан байна.

Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо: Хог хаягдлын талаар баримталсан бодлогын хүрээнд Эрдэнэт хотын орон сууцны нийт хогийн цэгт хэлбэр загварын хувьд өвөрмөц хийцтэй хогийн сав байршуулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн. Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчид улсын баяр наадмаар иргэддээ хүндэтгэл үзүүлэн жагсаж, монголчууд бидний бахархал болсон хурдан морь, сурын харваа, үндэсний бөхөөр хичээллэдэг Төлөөлөгчид “Эрийн гурван наадам”-ын ёс заншил, өв уламжлал, дэг жаягийн талаар сурталчилсан ТВ нэвтрүүлэгт оролцсон. Нийтийн тээврийн зогсоолыг тодорхойлох, үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллав.

Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо: Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдад “Үндсэн хуулийн үнэ цэнэ” сэдвээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, АИХ-ын депутатуудтай хамтран ажлын албанаас батлагдсан хуваарийн дагуу сургалт зохион байгуулсан. Тус хорооноос аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашин, сүм хийдүүдэд удирдамжийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнасан. “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, бүх багууд, бизнесийн болон үйлчилгээний салбар, ТББ-ууд, хамт олон, иргэд оролцож тусгай удирдамжийн дагуу хүчээ нэгтгэн хамтран ажилласнаар төрийн болон бизнесийн байгууллагын үйлчилгээний соёлд ахиц гарсан. Мөн түүнчлэн хороодын үйл ажиллагааг чадавхжуулах зорилгоор төлөөлөгчдийн өөрсдийнх нь саналыг харгалзан хорооны бүрэлдэхүүнийг 13 хүртэл төлөөлөгч байхаар аймгийн ИТХ-ын үндсэн журамд өөрчлөлт оруулснаар хороодыг өргөтгөн зохион байгуулан ажиллуулж байна.

2.2. Төлөөлөгчид: Төлөөлөгчдөөс оролцсон хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан, хороодын хурал болон хурлын байгууллагаас зохион байгуулж буй бүх төрлийн уулзалт, хэлэлцүүлэг, хурал цуглааны нэгдсэн мэдээ мэдээллийг цаг тухайд нь сурталчилж байна. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас Төлөөлөгчдийн хуралд болон тойрогт ажилласан тайланг сар, улирлаар аван хэрэгжилтийг тооцон урамшуулж байна. Тайлант хугацаанд Төлөөлөгчдийн хэрэгцээнд тулгуурлан сургалтанд хамруулах бодлого баримтлан ажиллаж байгаа нь үр дүнд хүрч байна. Мөн төлөөлөгчдөөс албан байгууллага, тушаалтанд явуулж байгаа албан тоотыг ажлын албан дээр нэгдсэн бүртгэлд оруулж, хугацаатай, хариутай албан тоотуудад хяналт тавих, эргэж мэдээлэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн ИТХ-ын Ээлжит 4 удаагийн хуралдаанд төлөөлөгчдийн оролцсон байдлыг авч үзвэл дунджаар нийт төлөөлөгчид 75% -иас дээш ирцтэй, 13 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцсон байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 18 удаа 65%-ийн дундаж ирцтэйгээр хуралдсан. Тайлант хугацаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид баг нутаг дэвсгэртээ 5681 цаг буюу нэг төлөөлөгч дунджаар 178 цаг тус тус ажилласан байна. Тайлангийн хугацаанд төлөөлөгчдөөс нийт 809 албан тоотыг байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрлэсэн байна.

Гурав. Хурлын байгууллагын хяналт шалгалтын ажлын талаар

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хороод, Төлөөлөгчдийн хүч анхаарлыг хурлын байгууллагын бодлого, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, гүйцэтгэл, хяналт шалгалтын ажилд нэгтгэн төвлөрүүлэн тухай бүр тусгай удирдамж гарган баталгаажуулж ажиллаж ирлээ. Тайлант хугацаанд:

  • Тэргүүлэгчдийн хяналт шалгалтыг - 4
  • Төлөөлөгчдийн хяналт шалгалтыг - 6
  • Хороодын хяналт шалгалтыг - 4
  • Ажлын албаны хяналт шалгалтыг - 3

   Албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталгаажуулан мөрдөхийн зэрэгцээ байгууллагын ажилтнуудад эзэмшиж буй эд хөрөнгийг бүртгэлийн картаар хүлээлгэж өгч, эд хөрөнгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт хийж байна. Эд хөрөнгийн бүртгэлийг бүрэн зурагжуулж, цахим сан үүсгэсэн нь эд хөрөнгийн ашиглалт, өгөөжийг нэмэгдүүлэх, бүтээмжийг сайжруулахад үр дүнгээ өгч байна.

   Аймгийн ИТХ-ын байгууллагын 2017 оны Авлигаас урьдчилсан сэргийлэх ажлын төлөвлөгөөг 9 төрлийн ажил хийхээр төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Орхон аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны дарга - 22, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга - 48, Жаргалант сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга- 20 нийт 90 мэдүүлэг гаргагчдаас хуулийн хугацаанд мэдүүлгийг гаргуулж бүрэн буюу 100 хувь хамруулсан. Мэдүүлгийн тайлан ХАСХОМ-1, ХАСХОМ-2 /цахимаар/, мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны тайлангийн хамт мэдээг үнэн зөв, хуулийн хугацаанд маягтын дагуу гаргаж Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

   Авлигын эсрэг хууль тогтоомж, мэдээ мэдээллээр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг хангаж, аймгийн ИТХ-ын байгууллагын цахим хуудсанд авлигын эсрэг үйл ажиллагаа булан ажиллуулж хууль тогтоомж, шаардлагатай мэдээ мэдээллийг байршуулах ажил тогтмолжсон.

Дөрөв: Монгол улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд хийсэн ажлын талаар

   Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан. Үүнд:

  • “Орхон аймгийн НӨУБ-ын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулж, хэлэлцүүлэг хийн, гарсан саналуудыг аймгийн Засаг даргад чиглэл болгон хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  • Аймгийн ИТХ-ын үе үеийн дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид оролцсон ТВ уулзалт, ярилцлагыг 7 удаа зохион байгуулж, нэвтрүүлгийг нийтийн хүртээл болголоо.
  • “Мини парламент” зарлан хуралдуулж хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг ярилцан, шийдвэрлэх арга замын талаар дэвшүүлсэн санал санаачилга, таьсан асуудлуудыг аймгийн Засаг даргад хүргүүлэн, хэрэгжилтэнд анхаарч ажиллаж байна.
  • Аймаг, сумдын ИТХ-ын үе үеийн төлөөлөгчид, хурлын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг төрийн дээд одон медаль, салбарын шагнал, аймгийн ИТХ болон аймгийн Засаг даргын шагналд тодорхойлон, урамшууллаа.
  • Нутгийн удирдлагын 25 жилийн ойн нэрэмжит спортын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
  • Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хяналтын TOGTOOL.ERDENET.MN цахим программ хийлгэж, мэдээллийн санг бүрдүүлж байна.
  • Орхон аймгийн НӨУБ-ын 25 жилийн түүхчилсэн товхимол, танилцуулга, сонины тусгай дугаар бэлтгэж хэвлүүллээ.

Тав. Сургалтын талаар

   УИХ-ын Тамгын Газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, сумын ИТХ-ын дарга нар, нарийн бичгийн дарга нар, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нарыг улс, бүс, аймгийн хэмжээний удаа дараагийн сургалтуудад хамруулж чадавхжууллаа.

   Удирдлагын академийн зайн болон мэргэшүүлэх сургалтууд, аймгийн ИТХ, ЗДТГ, мэргэжлийн болон ТББ-уудаас хийж буй зорилтот сургалтууд, ёс зүй, харилцаа, хандлагын чиглэлээр дотоод сургалтанд төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнуудыг тогтмол хамруулан ажилласан.

Зургаа. Хурлын байгууллагын ил тод байдлыг хангах талаар

   Хурлын байгууллагын ил тод байдлыг хангах зорилгоор itkh.orkhon.gov.mn цахим хуудасны Ил тод байдал буланд Тендер, Төсөв санхүүгийн ил тод байдал, Хүний нөөцийн ил тод байдал, Үйл ажиллагааны ил тод байдал төрлөөр мэдээ мэдээллийг тогтмол байршуулдаг.

   Аймгийн ИТХ-ын байгууллагын танилцуулгын самбарт байгууллагын санхүү, аудит, төсвийн гүйцэтгэлийн мэдээ, цаг үеийн мэдээллүүдийг цаг тухай бүр байршуулж сурталчилж байна.

   Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээний дагуу хамтран ажиллаж аймгийн ИТХ-ын 4 удаагийн Ээлжит хуралдаанаас нийт 19 цаг 53 минутын шууд дамжуулалт, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас нийт 54 минут, хороодын үйл ажиллагааны талаар нийт 75 минут 27 секундийн мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, “7035-0494” утсанд хуралдааны болон ажлын өдрүүдэд 54 удаагийн санал хүсэлт ирсэн ба холбогдох асуудлаар хариу өгч түүний мөрөөр тодорхой ажлууд хийгдэж байна.

Долоо. Бусад

   7.1. Аймгийн ГХУСАЗЗ-өөс 2017 онд хийх ажлын төлөвлөгөөнд ГХУСАЗЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудал, Зохион байгуулалтын ажил, Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажил, Хяналт шалгалтын чиглэлээр хийх ажил, Сургалт сурталчилгаа, судалгааны чиглэлээр хийх ажил гэсэн үндсэн 5 чиглэлээр нийт 41 ажлыг хийхээр төлөвлөж уг ажлын төлөвлөгөөг аймгийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг 16 байгууллагын албан тушаалтанд хүргүүлж хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд: 

  • Аймгийн хэмжээнд ГХУС чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын тухай аймгийн Засаг даргын илтгэл, мэдээлэл
  • Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байрны үйл ажиллагааны талаар мэдээлэл, цаашид анхаарах асуудлын тухай
  • Аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн байдал, анхаарах асуудал
  • Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид зохион байгуулах ажлын санал
  • Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдэд хийсэн шалгалтын тайлан, цаашид авах арга хэмжээний тухай
  • Багуудтай байгуулах гурвалсан гэрээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газраас Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурвалсан гэрээ байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

   Мөн “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” Сургуулийн өмнөх насны хүүхдэд замын хөдөлгөөний мэдлэг, дадал эзэмшүүлэх эцэг, эх, баг, сурган хүмүүжүүлэгчдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэмцээн зохион байгууллаа.

   “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг сурталчилж, иргэдийг мэдээллээр хангаж сургалт зохион байгууллаа.

  7.2. Бүтээмж, инновацийн аймгийн зөвлөлөөс “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 тоот тогтоолоор баталсан.

   Байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэх, инноваци нэвтрүүлэх, ажилтны ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудад соёлын өөрчлөлт хийх чиглэлээр олон үйл ажиллагаа явагдаж байгаад дэмжлэг үзүүлсэн.

   Тухайлбал: Орхон аймгийн Гаалийн газар, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, ЕБС-ийн 16 дугаар сургуулиудад сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллахын зэрэгцээ 19-р цэцэрлэгт “Бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

   Мөн аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар Орхон аймаг анх удаагаа хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай болж 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нээлтээ хийсэн. "Эрдэнэс" чуулга 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд аймгийн бүх ЕБС-уудын төлөөлөл оролцсоноороо онцлогтой.

   Аймгийн хэмжээнд математикт авъяас, сонирхолтой сурагчдыг нээн илрүүлэх, сурагчдыг математикт дур сонирхолтой болгох, математикийн анги нийтийн сургалтад ач холбогдол өгөх, масс сургалттай сургууль, математикийн багш нарыг шалгаруулж өргөмжлөх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд “Математикийн анги нийтийн чанарын уралдаан”-ыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулсан. Тус уралдаанд 6-12 дугаар ангийн 8941 сурагч хамрагдсанаас 3057 сурагч шалгарч, 3 сургууль масс сургалттай багш, сургуулиар өргөмжлөгдөж, 63 сурагч үнэмлэхүй онооны эзэд болсон.

   Нийгмийн сэтгэл зүйн анхаарлын төвд байгаа асуудал болох сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг, дадал эзэмшүүлэх, эцэг, эх, баг, сурган хүмүүжүүлэгчдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сайжруулах,тэдний хандлагыг өөрчлөх, хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнийг аймгийн хэмжээнд өргөнөөр зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай зардлыг шийдвэрлэсэн.

7.3. Аймгийн Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Салбар Комиссын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар комиссын 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг 16 ажил хийхээр баталсан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал тутам гаргаж Монгол улсын Цагаатгах Ажлыг Удирдах Зохион Байгуулах Комисст хүргүүлж ажилласан. Үүнд:

  • “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж” онол практикийн бага хурлыг зохион байгуулагдсан.
  • Сурагчдад аймгийн музей үзүүлж, “Хэлмэгдэгсдийн дурсгалын булан”-д видео хичээл заасан нь тэдний сонирхолыг татсан, танин мэдэхүйн ач холбогдолтой ажил болсон юм.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр сад, ач зээ нарын төлөөлөлтэй уулзалт хийж хүндэтгэл үзүүлсэн.
  • А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөж, “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба Анандын Амарын байр суурь” эсээ бичвэрийн уралдаанд шалгарсан ЕБС-ийн сурагчдад шагнал гардууллаа.
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд буяны ном хуруулах ажиллагаа уламжлалын дагуу зохион байгуулагдсан.

7.4. Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим” –ын үйл ажиллагаа тогтмолжиж Сумдын болон багийн Иргэний танхимуудыг арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Иргэний танхимуудад хороодын хурал-10, хэлэлцүүлэг-19, цахим болон хэвлэлийн бага хурал-10, уулзалт, ярилцлага-15, сургалт-5 тус тус явагдсан байна. Тухайлбал:

  • “Аймгийн нутаг дэвсгэрт Төр, сүм хийд шашны байгууллагын харилцааг зохицуулах журмын төсөл”-ийн хэлэлцүүлэг.
  • “Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын төсөл”-ийн хэлэлцүүлэг
  • Дэлхийн усны өдөр болон “Эрүүл иргэн” нэрэмжит сарын аянтай уялдуулж БОАЖГ, СГСГЗ, УЦУОШГ болон ТББ-уудтай хамтран Баян-Өндөр, Жаргалант сум, бүх багуудын Иргэний танхимаар “Ус ба эрүүл иргэн” хэлэлцүүлэг
  • Дэлхийн зөн байгууллагатай хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний аргачлал” сургалтыг Баян-Өндөр, Жаргалант сум, бүх багуудын Иргэний танхим хариуцсан ажилтан, багийн иргэдийг оролцуулж 2 өдрийн сургалт
  • Гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймаг, сумдын ИТХ, багуудын ИНХ, багуудын ажлын албад, аймгийн ГХУСАЗЗ, ГБХЗХГ, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-тэй хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Нийтийн сонсголын тухай хууль”-ийг сурталчлах, иргэдийн хуулийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг
  • “Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг батлагдсан хуваарь, удирдамжийн дагуу 3 үе шаттайгаар зохион байгуулж, тайланг нэгтгэн УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн.

7.5. Аймгийн хэмжээнд төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 82 тоот тогтоолоор баталсан. Орхон аймагт нийт 25 байгууллага бүртгэлтэй байгаагаас Буддын -9, христийн -14, бөө мөргөлийн -1, ислам-1, ганцаарчилсан үйл ажиллагаа явуулдаг 77 хувь хүн, иргэн байна. Тайлант хугацаанд 4 сүмийн зөвшөөрөл сунгаж, 2 шашны байгууллагад үйл ажиллагааны зөвшөөрөл олгосон бол христийн 1 сүмийн үйл ажиллагааг өөрийн хүсэлтээр түр зогсоосон байна.

7.6. Монгол Улсын Төрийн дээд шагналаар “Монгол улсын гавъяат”-5, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 29, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 2 ,“Алтангадас одон”-гоор 136, ”Цэргийн гавъяаны одон”-гоор 12, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 103, “Цэргийн хүндэт медаль”-аар 3, нийт 285 иргэн, аймгийн ИТХ-ын “Цагаан арслан”-4, “Иргэний төлөө медаль”-125, “Хүндэт жуух”-204 нийт 333 шагналаар,“Алдарт эхийн I одон”-13, “Алдарт эхийн II одон” -153 нийт 166 эхэд тус тус гардуулсан.

   Тайлант хугацаанд 30 сая 460 мянган төгрөгийг шагнал урамшил болон нэг удаагийн буцалтгүй тусламжинд зарцуулсан байна.

Найм. Аймгийн ИТХ-ын байгууллагын баримт бичгийн талаар

Хурлын хуралдааны тогтоол 26

Тэргүүлэгчдийн тогтоол 74

Захирамж А-6,  Б-10

Ирсэн бичиг  Нийт 634, Хариутай 126, Хариугүй 508,

Явуулсан бичиг 592

Өргөдөл гомдол Нийт 164, Шийдвэрлэсэн 52, Бусад байгууллагад шилжүүлсэн 86, Шийдвэрлэх хугацаа болоогүй 26, Хугацаа хэтэрсэн 0

Хороодод ирсэн бичиг 37

Хороодоос явуулсан бичиг 17

Төлөөлөгчдөд ирсэн бичиг 190

Төлөөлөгчдөөс явуулсан бичиг 167

    ---- АЖЛЫН АЛБА ----

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.