Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал болж байна

2017-11-17 00:00 Уншсан тоо: 54
Үнэлгээ өгөх
(0 санал)

   “Орон нутгийн хөгжилд нийгэм эдийн засгийн салбарын судлаачдын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал Орхон аймагт өнөөдөр эхэллээ. “Уурхайчин” соёлын ордонд болж буй Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Засаг дарга Д.Батлут, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захирал доктор, профессор Т.Энх-Амгалан, МУИС-ийн Күнзийн институтийн захирал Жи Жүнь Ли, Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркийн захирал, доктор Г.Энхбаяр нар уригдан оролцож, үг хэллээ.

   Энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, БНХАУ, Япон гэх мэт улс орны эрдэмтэн судлаачид, төлөөлөгчид оролцож байна. Нэгдсэн хуралдааны дараа Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Хэл соёл, Боловсрол судлал гэх мэт салбар хуралдаануудаар үргэлжлэх аж.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.