“Мини парламент” хүүхдийн хуралдаан боллоо

2017-10-25 00:00 Уншсан тоо: 32
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Монгол улсад Нутгийн удирдлагын тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас санаачлан хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсож тэднээс гарсан санал санаачлагыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 33 төлөөлөгч хүүхдүүдээс бүрдсэн “Мини парламент” буюу хүүхдийн хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгууллаа.

  Тус хуралдаанд урилгаар аймаг, сумын удирдлагууд, хэлэлцэх асуудалтай холбоотой холбогдох хэлтэс албадуудын төлөөлөл, ЕБС-ийн захирлууд хүрэлцэн ирж оролцсон юм. Төлөөлөгч хүүхдүүдийн “Цахим орчин зохистой хэрэглээ” сэдвээр хэлэлцсэн санал, батлагдсан жагсаалтыг Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар дэмжихээ илэрхийллээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.