Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 6-р сарын нэрэмжит ажлыг зохион байгуулна

2017-05-25 00:00 Уншсан тоо: 168
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян болгон зарлаж, нийгэмж тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон. Тухайлбал, 5-р сард “Төсвийн бодлого- ИТХ-ын хяналт” сэдвийн дор төсөвт байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд хяналт тавих, сангуудын үйл ажиллагаатай танилцах, төсөвт байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч нарт төсвийн болон татварын чиглэлээр сургалт явуулах зэрэг олон арга хэмжээг явуулсан. Тэгвэл 6-р сарыг аймгийн ИТХ-аас “Худалдаа,үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сарын аян болгон зарлаж байгаа бөгөөд энэ ажлыг Б. Мөнхнасан даргатай Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо зохион байгуулах юм. Хорооны гишүүдээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-эрдэнэ, М.Байгалмаа, Т.Чинзориг нар ажилладаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нэрэмжит ажилтай холбоотой хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.