“Шинэ эриний санхүүч” уулзалт, зөвлөгөөн амжилттай боллоо

2017-05-25 00:00 Уншсан тоо: 168
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Шинэ эринийн санхүүч” уулзалт, зөвлөгөөн өнөөдөр “Уурхайчин” соёлын ордны бага танхимд боллоо.

   Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг, Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирал Ж.Эрдэнэбилэг нар оролцож үг хэллээ. Зөвлөгөөнд мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогчид, ажил олгогчид гээд 150 –иад хүн оролцсон бөгөөд Монгол улсын гавъяат эдийн засагч, доктор профессор Р.Батжаргал “Шинэ эриний нягтлан бодогч”, Хөрөнгө оруулалтын академийн ТУЗ-ийн дарга Б.Ганболд “Хөрөнгийн зах зээл ба хувьцаа бондод хөрөнгө оруулах нь”, “Бумбат Алтай” ҮЦК-ийн захирал Ш.Энхмэнд “Хөрөнгө оруулалтын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж” лекцийг тус тус уншлаа. Тус зөвлөгөөнийг аймгийн ИТХ, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Орхон аймаг дахь салбар хамтран аймгийн ИТХ-ын нэрэмжит “Төсвийн бодлого, ИТХ-ын Хяналт” сарын аяны хүрээнд зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.