2017 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ БАТАЛЛАА

2017-05-26 00:00 Уншсан тоо: 289
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны нэмэлт өөрчлөлтийн тухай хэлэлцлээ. Илтгэлийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг тавьж хэлэлцүүлэв. Аймгийн 2016 оны төсвийн нийт орлого 81.3 тэрбум төгрөг батлагдсанаас гүйцэтгэлээр 80.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс, 2016 оны төсвийн орлого 45.6 тэрбум төгрөг батлагдсанаас гүйцэтгэлээр 44.9 тэрбум төгрөг төвлөрүүлж 98.4 хувийн биелэлттэй, тусгай зориулалтын шилжүүлгийн орлого 31.7 тэрбум төгрөгийн санхүүжилт ирэхээс 31.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж 100 хувь, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт ирэхээс 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж тус тус 100 хувийн биелэлттэй гарсан байна. Мөн татварын шууд бус орлого 257.5 сая төгрөгөөр, Бууны албан татвар 11.7 сая төгрөгөөр, Үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар 1.5 тэрбум төгрөгөөр, Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр 11.8 сая төгрөгөөр, Хог хаягдлын хураамж 32 сая төгрөгөөр, Ойн нөөц ашигласны төлбөр 10.8 сая төгрөгөөр, Ус рашааны нөөц ашигласны төлбөр 12.9 сая төгрөгөөр, хүү торгуулийн орлого 167.3 сая төгрөгөөр, Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 142 сая төгрөгөөр, Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар 134.9 сая төгрөгөөр тус тус давж биелсэн байна. Харин “Хүн амын орлогын албан татвар”, “Газрын төлбөрийн орлого”, “Үйл ажиллагааны орлого”-ын татвар 2016 онд тасарсан дүнтэй гарчээ. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол батлагдсан бөгөөд үүгээр тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зардлыг 36.8 сая төгрөгөөр бууруулж, орон нутгийн төсвийн Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 тэрбум төгрөгөөр баталсан тул дээрх эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй төсөвийн тодотгол хийх шаардлага тулгарсан юм. Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдааны 4 дүгээр тогтоолоор 2016 оны төсөвийн гүйцэтгэлийг, 5 дугаар тогтоолоор 2017 оны төсөвийн тодотголын баталлаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.